Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...

 Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бид өмнө үзсэн хичээлийн төгсгөлд амласан ёсоор Форекс ертөнцийн алдартнуудын заримаас бичих гэж байна.

Ralph Nelson Elliott болон Эллиотын давалгааны зарчим

Энэ хүний талаар инжинерийн боловсрол эзэмшсэн хүн болгон мэддэг билээ. Гэхдээ бид өнөөдөр энэ хүний түүх намтрын талаар биш форекс ертөнцөд оруулсан хувь нэмэр, алдарт нээлтийн талаар өгүүлэх гэж байна. 

Ralph Nelson Elliot нь 1871 оны 7 сарын 28-ны өдөр Техас мужийн Канзаст төрсөн. Тэрээр инжинерийн боловсрол эзэмшсэн бөгөөд 1930-аад оны эхээр хөрөнгийн биржийн ханшийн үзүүлэлтүүдэд судалгаа шинжилгээ хийж эхэлсэн гэдэг. Ralph Nelson Elliot нь өөрийн хийж байгаа шинжилгээ судалгаагаа гол төлөв Доу Джонсын индекс дээр хийдэг байжээ.

Судалгаа хийж байхдаа тэр индексийн ханшийн өөрчлөлтүүдэд нэгэн хөдөлгөөн давтагдаж байгааг олж харжээ. Энэ нь одоогийн бидний арилжаанд ашиглагддаг нэгэн хууль буюу зарчим болох давлагааны тухай анх олж мэдсэн байна. Үүнийг тэрээр ямар нэгэн тодорхой хэмнэлтэй байгааг зүйрлэн хэлэхдээ далайн давалгаа хүчтэй давалгаалж орж ирээд буцдаг, дахин орж ирээд буцдаг.

Гэхдээ дараа дараачийн давталтууд нь анхны хүчтэй давалгаанаасаа арай хүч багатай орж ирээд буцдаг байнгын давтамжтай байна. Энэ давалгаа бол ханшийн буюу үнийн хэлбэлзэлтэй нэгэн адил бөгөөд ханш аль нэг тийшээ явж байгаа бол тэр л зүгтээ үргэлжилэн явах бөгөөд хүчтэй өсөлт (уналт) ирсэний дараа өмнөхөөсөө хүч нь багасан орж ирнэ. Үүнийг бид Эллиот давалгааны зарчим гэж нэрлэж байна.

Хэдийгээр энэ зарчмыг анх нээсэн гэж үздэг боловч хамгийн анхны эх үндсийг 13 зууны үед амьдарч байсан Италийн аугаа эрдэмтэн Фибоначчийн нээсэн тоон дарааллын хууль гэж үздэг байна.

Хэрэв та бүхэн энэ бүхний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл: http://www.elliottwave.com/info/elliott_bio.aspx гэсэн хаягаар хандан орж үзэж болно. 

Одоо ингээд  Leonardo Pisano Fibonacci -ийн талаар болоод түүний нээсэн тоон дарааллын хуулийн талаар сонирхцогооё.

Leonardo Pisano Fibonacci нь өөрийнх нь жинхэнэ нэр биш бөгөөд Leonardo of PisaLeonardo Pisano, Leonardo Bigolloгэхчилэн нэрлэдэг байсан бөгөөд Фибоначчи гэсэн нэрээрээ алдаршсан юм. Тэрээр 1170-1228 оны хооронд амьдарч байсан.

Римын император Фридрих II тухайн үед дайн тулааны оронд цусгүй тэмцээн буюу математикийн уралдаан тэмцээн их явуулдаг байжээ. Энэ л үед ноён Фибоначчи од болжээ. Тэрээр "Liber Abaci" хэмээх номондоо туулайн үржих томъёо буюу тоон дарааллын талаар бичсэн нь шинэ нээлт болжээ. Торонд эр туулай суулгаад эм туулай нэмж оруулна. (1+1) Тэд хоёулаа боллоо. Туулайнууд үржлийн ажлаа зөнгөөрөө хийцгээнэ. Аз жаргалтай шөнийн дараа туулайнууд яг Фибоначчийн тоон дарааллаар өсөн үржиж эхлэнэ. Энэ нь1 эм туулай  биологийнхоо үржлээр жилд 300 гаруй болон үрждэгийг харуулж байгаа юм.

Фибоначчийн тоон дараалал нь:

1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144... гэх мэтчилэн үргэлжилнэ. Энэхүү тоон дараалал нь зүгээр ч нэг тооны дараалал биш юм. Тухайн тоонууд байнгын өөр хоорондоо холбоотой байна. Хоёр хөрш тооны нийлбэр нь дараагийн тоотой тэнцүү байдаг. Жишээ нь:

1+1=2

1+2=3

2+3=5

3+5=8

5+8=13 гэх мэт...

Ямарч тоог дараагийн тоотой харьцуулахад 0,618 гэсэн тоонд ойртож очоод байдаг. Жишээлбэл:

1/1=1;

1/2=0.5

2/3=0.67

3/5=0.6

5/8=0.625

13/21=0.619

21/34=0.617

34/55=0.618

55/89=0.6179

89/144=0.618

144/233=0.618 гэх мэтчилэн үргэлжилнэ. Тоонууд маань дандаа 0,618 гэсэн бутархай тооны орчим эргэлдэнэ. 

Харин одоо бид дараагийн тоог урьдах тоотой харьцуулан харцгаая.

13/8=1.625

21/13=1.615

34/21=1.619

55/34=1.617

89/55=1.618

144/89=1.6179 гэх мэтээр үргэлжлэх бөгөөд бас л тоонууд маань 1,618 гэсэн тооны хавьд эргэлдэж байгааг анзаарч болно.

Нэг тоо алгасаад дараагийн тоотой харьцуулбал:

13/34=0.382

Нэг тоог алгасаад өмнөх тоотойгоо харьцуулбал:

34/13=2.615 гэх мэт сонирхолтой тоонууд гараад байна.

1,618

0,618 гэсэн эдгээр коэффицентийг эртний Грек болон Египтийн математикчид мэддэг байжээ. Түүнийг "Алтан коэффицент" (Алтан судал) гэж нэрлэдэг байна. Энэ зарчмыг ашиглан Египтийн приамидууд баригдсан байдаг гэж үздэг.

 

Дээрхи зургуудаас хараад та бүхэн алтан судал буюу алтан коэфицент үйлчилсэн байгааг анзаарч байгаа бизээ.

За одоо тэгвэл бидний арилжаанд хэрхэн ашиглагддагийг дараах зургуудаас харцгаая.  

Үнэ өсөөд буурлаа. Энэ тохиолдолд бууралтын түвшинг зааж байна.  

Хэрэв ханш өсвөл өсөлтийн боломжит түвшинг бас зааж байна.  

Өсөлтийн түвшин 1,618 коэфиценттын ойр байгааг харлаа.  


Өсөлтийн хувь 1,618; 2,618; 4,236 гэсэн коэфицент заадаг бол ханшийн уналтийн хувь 0,618; 0,382; 0,236 гэсэн коэфицентуудад ойрхон очих болно. Яагаад заавал 38% эсвэл 62% хувь байх ёстой гэж... Фибоначчи-ийн тоо болгон дараагийн тооны 62 хувьтай тэнцүү байдаг юм. Тиймээс ханшийн өсөлтийн үед ч тэр ханшийн уналтын үед ч тэр тухайн ханшийн 38% болон62% хувьд хүрэх магадлал өндөр байдаг байна.

13:18 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax