Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид өмнөх заавраа үргэлжлүүлэн тайлбарлан оруулж байна. Бид нэгэнт шинэ данстай болсон байгаа тул арилжаа хийх программ татах, сайт руугаа дахин дахин нэврэхийн тулд хэрхэн нэвтрэх гэхчилэн ялгаатай зүйлсийг мэдэх болно. Энэ бүхнээс өмнө бид бүртгүүлсэн хувийн бүртгэлээ баталгаажуулах ажиллагааг гүйцэтгэх хэрэгтэй. 
Мэдээж та бид өмнө нь нэгэнт бүртгүүлээд дансаа нээгээд авсан учир одоо тухайн дансныхаа бүртгэл рүү нэвтрэн орохын тулд дээрх зураг дээр харуулсан LOGIN TO ACCOUNT гэсэн товч дээр даран нэвтэрнэ. Өмнөх зааварчилгаан дээр харуулснаар хуучин хэрэглэгчийн нэвтрэх хэсэгт өөрийн мэйл хаягаа оруулаад шинээр олгогдсон (мэйл хаягаар бүртгэлийн төгсгөлд танд ирсэн) нууц үгээ оруулна. 
Нэвтэрч орсны дараа бид эхний ээлжинд өөрийн хувийн бүртгэлээ баталгаажуулах ёстой. Таны хувийн бүртгэл заавал баримтаар эсвэл баталгаажих кодоор баталгааждаг. Бид хамгийн эхэнд мэйл хаягаар ирсэн тоогоор бүртгэл үргэлжлүүлэх үйлдэл хийж байсан бөгөөд тэр нь мэйл хаягийн баталгаажилтыг хийсэн гэсэн үг юм. Одоо бид утасны дугаар болоод овог нэр, хаягийн баталгаажилтыг хийлгэх шаардлагатай. Үүний тулд эхлээд баталгаажуулах цэс рүү орно. Дээд зураг дээр харуулснаар таны баталгаажилтын байдлыг харуулсан дөрвөлжин хүснэгтэн мэдээлэл нь анх улаан өнгөтэй анивчиж байсан бол одоо бүдгэрсэн байгаа байх. Дотор нь жижиг улаан дугуйгаар тэмдэглэсэн profile гэсэн бичиг дээр дарж бүртгэл баталгаажуулалтын хэсэгт орно. Сайтын хамгийн дээд хэсэгт байгаа PROFILE цэсэн дээр дарсан ч болно. 
Гарч ирсэн дэлгэц дээр та харж байгаа. Эхний хэсэгт байгаа мэйл хаягийн баталгаажилт verified гэсэн бичиг ногоон өнгөтэй болж баталгаажсаныг харуулж байна. Түүний доор байгаа утасны дугаар баталгаажилтын хэсэг дээр өөр байгаа. За тэгвэл бүгдээрээ утасны дугаараа баталгаажуулъя. Дээр өгүүлсэн санагдаж байна. Бидний хувьд утасны дугаарын баталгаажуулалтыг хийхэд дан ганц мобикомын дугаар хэрэгтэй болдог. Учир нь баталгаажуулалтын код SMS-ээр ирэхдээ Монголын хувьд бусад үүрэн холбооны операторуудад ирдэггүй. Зөвхөн Мобикомын дугаарт л ирдэг болохыг мэддэг байх хэрэгтэй. За та бид утасныхаа дугаарыг анх бүртгүүлэхдээ Мобикомын дугаараар бүртгүүлсэн бол дугаар баталгаажуулах хэсгийн арын VERIFY гэсэн бичиг дээр дарна. Харин өөр дугаараар бүртгүүлсэн бол түүнийгээ Мобикомын дугаар болгон өөрчлөх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд modify гэсэн бичгийг даран орж утасныхаа дугаарыг өөрчлөөрэй. 
Дугаар өөрчлөх команд өгсөн бол дээрх дэлгэц гарч ирнэ. Дугаар өөрчлөх гэсэн хэсгийн эхний хэсэгт таны өмнө бүртгүүлсэн дугаар байгаа бол нөгөө хэсэгт нь та өөрчлөх дугаараа оруулна. Дугаараа шинэчилж бичээд өөрийн хувийн бүртгэлдээ хийсэн өөрчлөлтийг баталгаажуулахын тулд доод хэсэгт байгаа хэсгийг бөглөнө. Нууц асуултын дагуу хариултаа бичээд ээжийн нэр, төрсөн он, сар, өдөр ингээд APPLY дарна. 
Ингээд таны өөрчлөгдсөн дугаараар дугаар баталгаажуулах код илгээхдээ SMS -ээр эсвэл залгаж хэлэх гэх ангилалуудаас сонголт хийхийг хүснэ. Та дээрх зураг дээр харуулсны дагуу Мессэжээр хүлээн авах хэсгийн арын товчийг даран зөвшөөрнө. Энэ үйлдлийг хийсний дараа тун удалгүй таны утасны дугаарт 5-н орон бүхий тоо ирэх бөгөөд энэ нь утасны дугаар баталгаажуулах код юм. Уг кодоо оруулаад илгээ. За ингээд дугаар баталгаажуулах үйлдэл дууссан учир нэр, хаягийн баталгаажуулалтыг хийнэ. Энэ хоёрыг нэг үйлдлээр хийж гүйцэтгэнэ. 
Үүний тулд бүртгэл баталгаажуулах хэсгийн Physical identity дотор байгаа нэрийн баталгаажилт, хаягийн баталгаажилтийн аль нэгийнх нь арын хэсгийн VERIFY гэсэн бичиг дээр дарахад дараах хуудас гарч ирнэ. 
Бүртгэл баталгаауулах хэсгийн доод талд баримт илгээх хэсэг байна. Эхлээд баримтаа өөрийнхөө компьютераас уг сайтруу татаж оруулна. Оруулсан зургийн файлаа илгээнэ. Анхааруулж хэлэхэд таны баримтын хуулбарласан зургийн фалын өргөтгөл нь зөвхөн JPEG өргөтгөлтэй байх шаардлагатай шүү. Ингээд баталгаажуулалтын алхамууд дууслаа. Таны баримтын баталгаажилт 48 цагийн дотор шалгагдан дуусах болно. Үүнээс цааш та ямар нэгэн өөрчлөлт гарвал л баталгаажуулалын өөрчлөлт оруулах бөгөөд түүнээс бусад үед юу ч хийх шаардлагагүй боллоо. Энэ бүх баталгаажуулалтыг нэгэнт хийж дуусгасан болохоор та одоо шинэ данс нээх, дансууд хооронд гүйлгээ хийх, дансандаа мөнгө оруулах, олсон ашгаа татан авах гэхчилэн бүхий л гүйлгээгээ сайт руугаа нэвтрэн орж нэг доор бүгдийг гүйцэтгэхэд амар болно. Дараагийн зааварчилгаагаар бүгдээрээ мөнгөө хэрхэн оруулж дансаа цэнэглэх вэ гэдэг талаар тайлбарлан оруулах болно. бичлэг үргэлжилж байна...
16:01 - 2015-04-20
-
|
Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.
Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...
Найзууд
|