Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...Энэ өдрийн мэнд хүргье!Өнөөдрийн хичээлээрээ бид өмнөх хичээлээс үндэслэн ханшийн дээд болон доод цэгүүдийг болон өсөлт уналтын бүсүүдийг олж тогтоогоод тэдгээрийг дараагийн давталттай холбон шугам татсанаар бид тухайн арилжааны явц өсөөлттэй эсвэл уналттай байгааг мэдэхээс гадна хэр үргэлжлэх, цаашид ханш эсрэг зүгтээ эргэх мөч ойртож байгаа эсэхийг мэдрэх боломжууд олгож байдаг гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид дээд доод цэгийн талаар сайн мэдэх тул харин тэдгээрийн бүс (zone) гэдэг талаар эхлээд үзье. (зураг 1) зураг 1 Бид энэ зураг дээр өсөлт уналтын цэгүүд болон тэдгээрийн бөөгнөрлийг бүс гэж хэлж байгаа бөгөөд өсөлтийн бүсийг Resistance zone, уналтын бүсийгSupport zone гэж нэрлэдэг. Эдгээрийг бид хамгийн дээд хамгийн доод буюу их бүс болоод тэдгээрийн дотор байх бүсүүдийг бага бүс хэмээн нэрлэдэг. Энхүү бүсүүдийг их бүс бага бүс гэж ангилсан нь арилжааны явцад ханш цаашид хэрхэн өрнөхийг мэдрэхэд нөлөөтэй үзүүлэлт мөн. (зураг 2) Дараагийн зураг дээрээс тодорхой харъя. зураг 2 Ханшийн дээд доод их бүсүүдийн хооронд ханшийн богино хэлбэлзлэлүүдийг бага бүсүүд болгон нэрлэснээрээ бидний арилжааны ханш өсөлттэй эсвэл уналттай явахыг тодорхойлдог. Одоо бид ханшийн өсөлт уналтын чиглэлийг тодорхойлох бөгөөд хэрхэн зурахийг үзье. Ханш уналттай байх тохиолдолд дээд ханшуудыг холбож уналтын чиглэлийг гаргадаг бол ханшийн өсөлтийн чиглэлийг тодорхойлохдоо доод ханшуудыг холбож өсөлтийн чиглэлийг тодорхойлдог байна. Үүнийг уналтын чиглэл буюу downtrend, өсөлтийн чиглэл буюу uptrend гэж нэрлэдэг. (зураг 3) зураг 3 Зураг дээрээс харахад өсөлтийн болон уналтын үед өсөлт уналтын чиглэлийг зурдагтай нэгэн адил ханшийн тогтвортой үед чиглэлийг зурна. Энэ тохиолдолд тогтвортой чиглэлийн шугам татаад түүнийгээ sideways trend гэж нэрлэнэ. зураг 4 Одоо бид өсөлт уналтын чиглэлийг нэгэнт тогтоож сурсан болохоор түүнийхээ тусламжтайгаар өсөлт уналтын хонгилийг тодорхойлон зурж сурах юм. Энэ нь тухайн зурагдсан хонгилын хүрээнд ханш хэлбэлзэн явагдахыг тодорхойлж байгаа гэж ойлгож болно. (зураг 4) Гэхдээ бид тэрхүү шугамыг татахдаа уналтын трэнд байгаа бол resistance бүсийг холбосон шугамтай параллель шугам татан доод цэгүүдийг дайруулан татна. Энэ нь уналтын хонгил болно. Харин өсөлтийн хонгилыг татахдаа дээрхийн эсрэгээр support бүсүүдийг холбосон шугамтай параллель шугам татан ханшийн дээд цэгүүдийг дайруулан татдаг. Энэ нь өсөлтийн хонгил болох юм. Бид өсөлт уналтын хонгилыг тодорхойлсноороо (зарим хүмүүс коридор тунель гэж ч ярьж бичдэг) тухайн үед арилжааны захиалга өгөх чиг хандлагыг мэдрэх боломж бүрддэг гэж ойлгож болох боловч хэрэв зурагдсан хонгилоосоо аль нэгэн тийшээ хэтрэн тэмүүлбэл уг хонгилийг хүчингүй болж байна гэж үзнэ. Энэ мөчид ямар нэгэн захиалга өгөхгүй байх нь дээр юм. Харин дараагийн тренд үүссэний дараагаар шинэ хонгилийн шугамыг татан тодорхойлсны дараа арилжаагаа эхлэх нь зөв байх юм. За бид энэ удаагийнхаа хичээлийг үүгээр өндөрлөж байна. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ Форекс ертөнцийн амьдралд томоохон нээлтүүдийг бий болгосон олон эрдэмтэдийн зарим нэгийнх нь талаар өгүүлэх болно. Тэдний амьдрал түүхийг бус форекс зах зээл дээр тэдний бий болгосон дүрэм томъёо, арга техникийн талаар болоод түүнийг хэрхэн ашиглах талаар бичих болно. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсэн хүндэтгэсэн: "Mongolian Forex Center". 13:18 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |