Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Хичээл № 20. Support болон Resistance, түүнийг ашиглах нь...Support Resistance гэдэг нь аль нэгэн трэндийн хязгаарууд гэсэн ерөнхий утгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг судалгаа гаргадаг компаниудын нэрээр нэрлэхээс гадна тухайн үеийн графикийн нэршлүүдтэй холбон тайлбарласан ч байдаг.![]() Хэрэв Resistance юм уу support-ийн шугамыг нэвтлэн гарвал цаашид өсөлт болон уналт үргэлжлэн явдаг гэж ойлгож болно. Харин бид support level resistance level гэдгийг хэрхэн мэдэх, түүний шугамийг яаж зурах гэдгийг мэдэх нь чухал юм. зураг 2. зураг 1 Бид дээд доод ханшийн хаалтын цэгүүдийг холбосноор support level, resistance level гэдэг шугамуудыг зурж болно. Гэхдээ уналтаас (өсөлтөөс) эргэн өсч (унаж) буцаад дараагийн уналтын (өсөлтийн) доод (дээд) цэг хүрэх тэр үеэс эхлэн уг шугамыг татдаг. Бид нэгэнт татсан шугам хаагуур байгааг харж байгаа болохоор дараагийн өсөлт эсвэл уналт нь уг шугамаас давах уу, эргээд буцах уу гэдгийг л ажиглах хэрэгтэй. Ингэснээрээ бид цаашид энэ байдлаараа хэр удаан үргэлжлэх эсвэл энэ байдал эвдэгдэн өөр нөхцөл байдал үүсч болохыг урьдчилан мэдрэх боломжтой болно. Support level, resistance level-ийг зарим тохиолдолд бага зэрэг сэтлэх буюу нэвтлэн гарах нь бий. Үүнийг үнэхээр нэвтэрсэн гэж шууд үзэж бас болдоггүй байна. Бага зэргийн сэтрэлт байж болох бөгөөд үүнийг тест гэж бас нэрлэдэг байна. Энэ нь support level, resistance level -ийн шугамыг сэтлэх оролдлого байх бөгөөд хэрэв энэ тест нэг биш давтагдаж байвал тэрхүүsupport level, resistance level шугам нь тийм ч бат бөх хязгаар гэж үзэж болохгүй болж байгаагийн шинж юм. Харин хаалтын ханшууд нь уг шугамуудын дотор талд хаагдаад байвал энэ шугам үнэхээр бат бөх шугам бөгөөд давах магадлал тун бага байх юм байна гэж ойлгож болох юм. Арилжааны явцад ханш support level, resistance level -ийг даван гарч цаашид улам бүр үргэлжилбэл тухайн шугам эвдэрлээ гэж үзнэ. Хэрэв resistance level эвдэгдсэн бол resistance level нь support level болж хувирдаг ба харин support level эвдэгдсэн бол support level нь resistance level болон хувирна. Нэмж хэлэхэд эдгээр шугамууд нь заавал налуу эсвэл тэгш хэвтээ байх албагүй, гагцхүү хэд хэдэн рекорд цэгүүд хологдсон байх нь л чухал юм. ![]() 13:16 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |