Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Хичээл № 19. Лантуу буюу Hammer, Hangin man

 

зураг 1.

Бид Hammer, Hangin man гэж нэрлэгддэг лааг лантуу хэмээн нэрлэж болох юм. Үүнийг хэлбэрийнх нь хувьд ийн нэрлэх нь амар болов уу. (зураг 1) Арилжааны явцад лантуу үүсэхэд трэнд эсрэг тийш үүсч магадгүй гэсэн дохио гэж ойлгож болно. Арилжааны график дээр хэрхэн харагддагийг доорх зургаас сайтар ажиглаж аваарай. (зураг 2)

зураг 2.

 Зураг дээрээс харахад ханш уналттай явж байгаад бух лантуу (Hammer) гарч ирсэн байгаа бөгөөд үүний дараагаас өссөн байна. Энэ нь баавгайн хүч эрс суларч эсрэгээр бух хүч түрэн орж ирж буйг илтгэнэ. Ингэснээр бух хүчтэйгээр ханшийг өсгөсөн байна. Тэгвэл зургийн хойд хэсэгт бол өсөлттэй трэндийн төгсгөлд баавгай лантуу (Hangin man) гарч ирсэнээр бухийн хүч эрс саарч улмаар баавгайн эсэргүүцэл ихэсч ханшийг буулгасан трэнд харагдаж байна. Энэ тохиолдол нь өмнөх хичээлүүдэд өгүүлэгдсэний нэгэн адил мөн л 100 хувь баталж байгаа гэж хүлээж авах хэрэггүй бөгөөд гол төлөв тохиолддог болохоор ийн тайлбарладаг. 

зураг 3. 


зураг 4.

Энэ нь лантууны бас нэгэн төрөл бөгөөд дээрхээс төдийлэн их ялгаа байхгүй юм. Лантууны өөрийнх хувьд тухайн хугацаанд бух лантуу үүсэх эхний мөчөөс хаагдах төгсгөлийн мөч хүртэлх хугацаанд их уналттай байсан ханш өсөлт орж эргэсэн байгааг харуулж байсан бол inverted hammer -ийн хувьд бол лантуу эхлэх мөчөөс төгсөх мөч хүртэлх хугацаанд огцом өсөлт орж ирээд өсөлтийн хэмжээ бага зэрэг хасагдан дууссан байгаа юм. (зураг 3)Inverted hammer-ийг буцах лантуу гэж тодруулан нэрлэж болно.  Эдгээр нь ердөө тухайн лантууны өөрийнх нь тавилангаараа өөр байгааг харуулах бөгөөд дараагийн хугацаанд гаргах үр дүн төлөвийн хувьд ижил зүйлийг мэдээлдэг гэж ойлгож болох юм. Shooting Star гэдэг нь мөн л дээрхийн адил баавгай лантууны нэгэн хэлбэр бөгөөд харваж байгаа од гэсэн утгыг агуулсан нэршил юм. (зураг 3)

Та бүхэн зураг дээр бас сайн ажиглалт хийж аваарай. (зураг 4) Энэхүү зураг дээрх байдал нь зураг 2-т үзүүлсэнтэй их төстэй байгаа бөгөөд лантууны төрөл нь өөр байгаа ч үзүүлэх үр дүн нь ижил байгааг харж болно.

Одоо бид лаан графикуудын хэрхэн үүсч бий болдог талаар үзье!

зураг 5.

Дээрхи зураг дээрээс бид Hammer буюу бух лантуу хэрхэн бий болсон түүхийг харж болно. Хугацааны эхэнд буюу нээлтийн үеийн лаа болох баавгайн лаа болон хаалтын үеийн сүүлчийн лаа болох бух лаа хоёрын нийлбэрээс уг бух лантуу үүссэн байгаа нь харагдаж байна. Энэ хугацаанд бух лаа нь баавгай лаанаас их ба урт байсан тул энэхүү бух лаа үүссэн байна. Энэ нь хугацааны төгсгөлд буюу дараагийн хугацаа руу шилжих тохиолдолд үлдэж харагдах хэлбэр болно. (зураг 5) Гэхдээ бид лаануудын хаалт нээлтийн ханшийн түвшинг эндээс харж болж байгаатай адил тухайн хугацааны хамгийн дээд болон доод ханшийн цэгийг ч бас харж байна. Тэгвэл зургийн зүүн талын хэсэгт бол хугацааны эхэнд бух лаагаар нээгдэж хугацааны төгсгөлд баавгай лаагаар хаагдсан тохиолдлыг харж байна. Энэ тохиолдолд баавгай лантуу болох харваж байгаа од бий болгожээ. 

зураг 6.

 Харин энэ зураг ханш нээгдэх мөчид баавгай лаа байсан бөгөөд ханш хаагдах мөчид бух лаа болсон хэдий ч нээлтийн ханшийн цэгээс доор хаагдсан болохоор баавгай лантуу үүсч байна. Зургийн зүүн талын хэсэгт бол нээлтйин ханшийн үед бух лаа байсан бөгөөд хаагдах мөчид баавгай лаа болсон байна. Гэхдээ хаагдах мөчид нээлтийн ханшаас дээр хаагдсан байгаа тул бух од харвасан байдал үүссэн байна. (зураг 6)

зураг 7.

Энэ зураг дээр харин бид арай өөр үр дүнг харж байна. Энэ зургаар бол хугацааны эхэн дунд эцэс аль алинд нь бух лаа тууштай үргэлжилсэн болохоор хугацааны эцэст энэ лааны түүх урт биетэй өсөлтийн лаа буюу том бух бий болсон байгааг харуулж байна. Харин зургийн зүүн хэсгийн байдал бол утгын хувьд ижил боловч эсрэг үзүүлэлтийг гаргасан байна. 

За ингээд энэ удаагийн хичээл үүгээр өндөрлөж байна. Та бүхэн шамдан суралцаж байгаад итгэлтэй байна. Сурлагын өндөр амжилт хүсье!

"Mongoligan Forex Center"

13:16 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax