Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Хичээл № 18. Candlestick буюу лаан графикийн хэлбэрүүд, арилжаанд хэрхэн ашиглах...Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!Өнөөдрийн хичээлээр өмнөх хичээл дээр үзсэн графикууд дотроос хамгийн их ашиглагддаг, бас хамгийн их мэдээллийг агуулж чаддаг лаан графикийн хэлбэрүүд болоод тэдгээрийн үр дүн, арилжаанд хэрхэн ашиглаж болох талаар заах болно. зураг 1.
Өнөөдрийн хичээл. Лаан график нь босоо графикийн шинэчлэн сайжруулсан хувилбар гэж ойлгож бас болно. (зураг 1) Гэхдээ одоогоор дээрх 3 төрлийн графикийг аль алинийг нь ашиглаж байгаа бөгөөд хамгийн их мэдээллийг агуулж чаддаг гэсэн утгаар нь энэхүү лаан графикийг хамгийн ихээр ашигладаг. Лаан график нь өсөлт, уналтыг харуулахаас гадна тухайн хугацаанд хэр их уналт, хэр их өсөлт өгсөн болоод хамгийн дээд доод хязгаарыг ч бас илэрхийлж чаддаг. (зураг 2) зураг 2. Өмнөх хичээл дээр бид өсөлт уналтын графикийг өнгөөр илэрхийлдэг гэж үзсэн бөгөөд үүнийг уналт нь улаан өсөлт нь ногоон өнгөөр илэрхийлдэг гэж ойлгосон. Гэхдээ дамжуулагч брокер компаниудын ашиглагдаж байгаа платформуудаас шалтгаалж өсөлтийг цагаан, уналтыг хар өнгөөр ч бас илэрхийлдэг. Лааны хэлбэрүүд нь болоод биеийн урт богино хэмжээнээс шалтгаалан дараагийн лаа хэр хэмжээтэй ямар өнгөтэй болох үүгээрээ өсөлт уналтын алин болохыг болоод хэр их зөрүүтэйгээр өөрчлөгдөх болох талаархи тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан байдгыг олж мэдэх болно. Энэ бүхэн олон жилийн давтамж судалгааны үндсэн дээр судлаач шинжээчид гарган тодорхойлсон байдаг бөгөөд нийтэч дүгнэлтүүдийг тайлбарлан бичсэн байдаг. Тиймээс энэ бүх тайлал нь бас 100 хувь магадлалтай гэсэн хатуу ойлголт авч болохгүй гэдгийг анхааруулах хэрэгтэй. Ер нь магадлалуудын хувьд ихэнх тохиолдолд давтагддаг хөдөлгөөнүүдийг тайлбарлах болно. зураг 3
Лаа нь өөрөө утастай байдгийн адил биетэй байгааг бид харж байна. Лааны бие нь тухайн хугацааны туршид арилжааны өсөлтийн эсвэл уналтийн хэмжээг илэрхийлнэ. (зураг 4) Хэрэв бие нь богино заримдаа биегүй шахуу хэмжээтэй лаа үүссэн байвал тэр хугацаанд арилжаа төдийлэн явагдаагүй буюу явагдсан ч ханшийн хувьд өөрчлөлт ихээр өгөөгүйн илэрхийлэл болно. Харин хэдий чинээ урт биетэй байна төдий чинээ арилжаа идэвхитэй, ханш хол хэлбэлзсэнийх гэж тодорхойлдог. зураг 5
Зураг 6 (зураг 6) зураг 7 ![]() зураг 8
Doji лаа нь их жижигхэн биетэй бараг биегүй ч байж болно. Энэ нь тухайн хугацаанд бух баавгай хоёр аль аль нь бие биеээ ялж чадаагүй бөгөөд трэнд үүсэх бол ханш эсрэг тийшээ эргэх магадлал байна гэдгийг илэрхийлж байгаа юм. (зураг 8, 9)
Ханшийн өөрчлөлт болон өсөлт уналтын явцыг Trend гэж гол төлөв ярьж бичдэг бөгөөд бид график зөв уншиж сурснаараа өсөлтийн trend, эсвэл уналтынtrend ойртож байгааг болоод өнгөрсөн ханш аль trend-ээр явагдаж өнгөрснийг төвөггүй мэддэг болно. Дараах хэлбэрүүд дээр Bull Trend -ээр арилжаа үргэлжилж байгаад Doji гарж ирсэн байна. Энэ ньtrend эргэхийн дохио болох магадлалтай, гэхдээ шууд sell захиалга сонгох гэж яарах хэрэггүй юм. Учир нь 100 хувьtrend эргэнэ гэж батлаагүй байгаа. Бид үүнийг бага зэргийн магадлал бий л гэж ойлгож болно. Харин Doji гарч ирэхдээ баруун талын баавгай буюу bear candle-ийн closeхязгаар болох хаалтын ханшийн цэгээс доор гарч ирсэн үед дээрх магадлал өмнөхөөсөө илүү болохыг мэдэж авч болно. (зураг 10а) Харин дараагийн хэлбэр нь дээрхийн эсрэг боловч өсч яваад унах биш унаж яваад өсөх trend үүсэх гэж буйн шинж гэж ойлгоно. (зураг 10б) Хэдийгээр энэ хичээлээр график уншиж сурах анхны сургалтуудыг олж мэдэж байгаа боловч дахин сануулж хэлэхэд энэ бүхэн магадлалын талаар бага зэргийн мэдээлэл агуулж байгаа гэж үзэх хэрэгтэй, хэдийгээр энэ магадлалууд нь ихэнх төлөв зөв байх үндэслэлтэй гэгддэг бөгөөд бид эдгээрээс илүү их баталгаа, олон нөлөөлийн хүчин зүйлүүдийг сурч мэдэх шаардлагатай. Иймээс бодит арилжаанд оролцох асуудлын талаар одоогоор бодох хэрэггүй, харин дадлагын данс нээж дадлагажих хэрэгтэй гэж зөвлөж байна. Энэ удаагийн хичээлийн сэдэв өмнөх хичээлүүдийн сэдвүүдийн дэргэд агуулга ихтэй учир хуваан бичихээр шийдвэрллээ. Дараагийн хичээлээр та бүхэн энэхүү хичээлийн үргэлжлэлийг хүлээн авах болно. Та бүхэнд үнэт цагаа зориулан байж хичээнгүйлэн шамдаж байгаад дахин талархлаа илэрхийлж байна. Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"13:15 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |