Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид индикаторуудын талаар бичих болно. Форексийн зах зээл дээр арилжаанд оролцоход бид их олон төрлийн багаж хэрэгслийг ашиглахаас гадна мэдээлэл, шинжилгээний талаар байнгын хангамжаар хангагдах шаардлагатай байдаг. Эдгээрийн ихэнх нь арилжааны платформууд дотор байрлаж байдаг ба ашиглаж байгаа платформоос шалтгаалж тэдгээрийн талаархи мэдээллүүд нь их бага янз бүр байдаг. Ерөнхийдөө эдгээрийг агуулга зориулалтынх нь хувьд ангилан төрөлжүүлдэг бөгөөд тэдгээрийн дотор ихэнх төлөв ашиглагддаг мэдээллэгчүүдийг платформууд өөртөө агуулсан байдаг гэж ойлгож болно.Бид мэдээллэгч гэж хэлж бичээд байгаа нь энэхүү форекс ертөнцөд ашиглагддаг хамгийн гол хэрэглэгдэхүүний талаар маш сайн ойлголттой байх шаардлагатай бөгөөд энэ удаа бид зөвхөн ерөнхий ойлголт оруулах гэж байна. Арилжаа явуулахад бид хамгийн түрүүнд ханшийн хэлбэлзэл ямар хэмжээнд байгаа, одоогоор захиалгийн төрөл хэмжээ хэр байгаа, оролцогчдын түвшин хэр байгаа, ханш цаашид өсөх буух талаархи урьдчилсан таамаг магадлалуудыг мэдэж байх нь хамгаас чухал гэдэгтэй санал нийлэх бизээ. Тиймээс эдгээр мэдээллүүдийг зориулалт агуулагын хувьд тус тусад шинжилэн гаргадаг байгууллага, эрдэмтэн судлаачид байдаг бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь INDICATOR хэмээн нэрлэдэг байна. Бид үүнийг мэдрэгч гэж орчуулахыг хүсэж байна. Ингээд мэдрэгчүүдийг утга зориулалтынх нь хувьд дотор нь хэд хэдэн төрөлд ангилан авч үздэг талаар танилцуулахыг зорилоо. Мэдрэгчүүд нь дотроо одоогийн ханшийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага, оролцогчдын болон захиалгын төрлийн харьцаа гэх зэрэг маш олон талаас нь шинжилэн харуулдаг тусгай багажуудтай байдаг. Хичээл цааш үргэлжилнэ... 13:19 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |