Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)

Бичсэн: Заавар
 Сайн байна уу, эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье! 

 Бид өмнөх зөвлөмжөөрөө олон улсын интэрнэт гүйлгээний системийг хэрхэн ашиглах талаар өгүүлсэн ч хэрхэн дансаа нээлгэх болоод ямар ямар зүйлс дээр анхаарах юуг мэдэж байвал зохих талаар нэмж оруулах шаардлагатай болохыг мэргэн уншигч та бүхнээс олж мэдлээ. Иймээс энэ удаа гол зүйлсийг нэмж оруулахаар шийдвэрлэлээ.

Юуны өмнө бид энэ системд бүртгүүлэхдээ хамгийн гол олон улсын банк санхүүгийн гүйлгээний үйл ажиллагаанд оролцох гэж байгаа гэдгээ сайтар бодож аливаа үйлдлийг маш хянамгай үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай.

Хэрэв та өөрийн хайрамжгүй нэг л буруу үйлдэл гаргавал та цаашид ямар нэгэн гүйлгээ хийх, цаашлаад дахин шинээр данс нээлгэх эрхээ ч хасуулж болно. Иймээс та юуны өмнө бүртгэлийн маягтыг үнэн зөв бөглөх, төрсөн он сар өдрөө зөв оруулах (төрсөн он сар өдрөөр тулгаж гүйлгээг дамжуулдаг тул буруу оруулбал таны гүйлгээ хийгдэхгүй), банкны данс болон картын дугаар, CV код, SWIFT код зэргээ бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй.

sendmoneyworldwide_234x60    Түүнчлэн таны интэрнэт олон улсын данс тань     өөрийн тань е-мэйл хаягаар нэрлэгддэг тул та ганц идэвхитэй зөв хаягаа оруулах бөгөөд түүний доор тухайн дансандаа нэвтрэх нууц үгийг асуусан байдаг тул та өөрийн мартахааргүй нууц үгийг оруулах шаардлагатай. Ихэнх төлөв е-мэйл хаяг руу нэвтэрдэг нууц үгээ оруулж байгаа нь зарим тохиолдолд зөв санагддаг. Учир нь өөрийн нэвтрэх нууц үг олон янз байхад хүн санамсаргүй төөрөлдөх тохиолдол гардаг. Хэрэв нэвтрэх мөчид буруу гурван удаа нууц үгээ оруулбал таны данс түгжигддэг гэдгийг анхаарч авах хэрэгтэй. Гэхдээ таны түгжээ 24 цагийн дараа тайлагдана.

Бүртгэлд таны мэйл хаяг болоод нэр, данс өөрчлөгдөх болмжтой бөгөөд төрсөн он сар өдөр хэзээ ч өөрчлөгдөх боломжгүй байдаг. Таны данс өөрийн болон баталгаажихад зарим нэгэн нэмэлт шаардлага үүсдэг. Энэ нь та тухайн байгууллага руу өөрийн иргэний үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэх болоод картны хуулбараа ар өвөргүй татаж оруулсан факс эсвэлsecurity@moneybookers.com гэсэн мэйл хаягаар зургийн файлаар илгээх шаардлага юм. Үүн дээр та нэмж банкны гүйлгээ хийж байсан хуулга болон гүйлгээний баримтаа хуулбарлан оруулна. Үүн дээр нэмж анхаарахад та болж өгвөл банкны тамга тэмдэг бүхий англи хэл дээр хуулгаа гаргуулж аваад илгээвэл сайн байдаг. Ингэснээр таны дансыг бүрэн баталгаажуулах болно. Та бүхэн үүнийг өөрийн хувийн нууц алдагдах талаар санаа зовохыг үгүйсгэхгүй. Гэхдээ дэлхийн хэмжээнд 7,000,000 хэрэглэгчийн данс хариуцаж байгаа байгууллагын хувьд хамгаалалт маш өндөр байхаас гадна, олон улсын терор санхүүжилтээс сэргийлэх шаардлага байгаа гэдгийг ухамсарлан хүлээн авах нь зохилтой.

Та энэхүү дансыг дан ганц виза картаар холбох боломжоор хязгаарлагддаг гэж ойлгож болохгүй. Үүн дээр та хувийн харилцах хэдэн ч данс, хэдэн ч виза карт холбож болно. Гагцхүү та тэдгээрийн аль нь яг одоогоор чухал ач холбогдол бүхий болохоо баталгаажуулан оруулах ёстой. Үүнийг та өөрийн дансанд нэвтэрч ороод My Account гэсэн хавтас дотор байгаа Credit/debit card гэсэн мөрний харалдаа байгаа Verify гэсэн дээр идэвхижүүлэн дарах ёстой. Ингэхэд таны картын дугаар бүхий хүснэгт гарч ирэх бөгөөд та түүний харалдаа байгаа primary гэсэн товчийг мөн идэвхижүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь таны дансыг идэвхитэй байлгахыг хүссэн команд гэж ойлгоорой. Харин Verify гэсэн үгийг идэвхижүүлэн дарснаар таны картын CV код буюу картын ар талд байдаг 3 оронтой тоог асуусан цонх гарч ирэх бөгөөд түүнийг бөглөөд доор нь байгаа:

I herewith declare that I am the owner of the above entered credit/debit card and authorise Moneybookers Ltd. to debit a random verification fee betweenUSD 1.01 - 2.99 from this card.

гэсэн бичиг бүхий өмнөө идэвхижүүлэн зөвшөөрөх жижиг цонх бүхий хэсэг дээр чагтлана. Ингэснээр таны картыг холбох туршилтын гүйлгээг картнаас чинь татах болно. Үүний дараа та юу ч битгий оролдоорой. Таны банкны виза картнаас аяндаа 1,01-2,99 долларын хооронд дурын нэгэн гүйлгээг нэхэмжилсэн байх ёстой. Та банкныхаа картнаас өглөг тал дээр нь хэдэн долларын гүйлгээ нэхэмжилсэнийг хуулгаа авч мэдсэнийхээ дараа интэрнэт данс руугаа нэвтрэн ороод уг мөнгөний хэмжээг бөглөн илгээснээр бүрэн баталгаажих юм.

Энэ бүрхэн танаас нэг л удаа их төвөгтэй мэтээр шаардагдах байж болох ч энэ бүхэн амьдралдаа нэг л удаа гүйцэтгэх алхам билээ. Үүнээс хойш та байнга ямар нэгэн чирэгдэлгүйгээр интэрнэтээр мөнгөн гүйлгээгээ цаг алдалгүй гүйцэтгэж байх болно.

Та интэрнэт дансандаа картнаасаа мөнгө байршуулах бол: UPLOUD PUNDS гэсэн цэсийг ашиглах бөгөөд харин интэрнэт данснаасаа карт руугаа мөнгө татах бол WITHDRAW, интэрнэт данс бүхий хүмүүс өөр хоорондоо гүйлгээ хийх бол SEND MONEY гэсэн цэсүүдийг тус тус ашиглана.

Таны WITHDRAW цэсийг ашиглан картандаа таталт хийхэд танаас картны дугаар биш картны харилцах дансны дугаар шаардлагатай болдог. Үүнийг та өөрийн My Account дотроо ороод Bank account гэсэн мөрний харалдаа ADD гэсэн товчийг даран орж харилцах банкныхаа SWIFT кодыг оруулсаны дараа дансныхаа дугаарыг оруулна. Ингээд таны картын харилцах дансны дугаар бүртгэгдэж мөнгөө картандаа татах боломж нээгдэнэ.

Бид энэхүү блогоороо дамжуулан та бүхэнд заавар зөвлөгөө өгөхийг хүсч байгаа ч зарим тохиолдолд бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа харамсалтай байна. Хэрэв та бүхэн өөрийн энэхүү дансны талаар мэдэхгүй чадахгүй асуудал гараад байвал манай төв дээр ирэх буюу мессэнжэр хаягаар хандан заавар зөвлөгөө авч болно. Та бүхэнд бид харамгүй туслахыг зорих болно.

Өнөөдрийн хичээлийг анхаарал хандуулан судалсан танд баярлалаа. Таныг хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

15:57 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax