Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:Энэ өдрөөс эхлээд бид бүхэн арилжаанд оролцохдоо хэрхэн мөнгөө байршуулах, ямар карт, ямар дансаар дамжуулж болох, өөр ямар ямар арга боломжууд байдаг тухай болоод дамжуaулагч брокер байгууллагуудын талаар цуварлаар танилцуулахаар боллоо.Юуны өмнө бид уг арилжаанд оролцож эхлэхээсээ өмнө мөнгөний урсгалаа хэрхэн зохицуулах талаар сайтар судлан мэдсэн байх шаардлагатай. Манай иргэд ер нь ямар ямар замаар арилжааны дансандаа хөрөнгө байршуулдаг, ямар замаар олсон ашиг орлогоо татаж авдаг талаар эхлээд жаахан сонирхоё! Энэ асуудлын хувьд мэдээж олон боломж байгаа. Зарим нь олон улсын картаар дамжуулдаг байхад зарим нэг нь өөрийн хадгаламжийн харилцах данснаасаа ч дамжуулалт хийж байдаг. Гэтэл зарим нэг нь интэрнэт банкны данс нээлгэн түүгээрээ дамжуулан бүхий л гүйлгээгээ зохицуулдаг байна. Мэдээжийн хэрэг эдгээрийн хооронд зарим нэгэн ялгаа байгаа. Банкаар гүйлгээ хийхэд найдвартай баталгаатай гэж үзэх нь давуу байдаг ч манай хүмүүсийн хувьд маш их хугацаа алддагт нь төдийлэн ойшоодоггүй байх жишээтэй. Тэгвэл олон улсын картаараа дамжуулан гүйлгээ хийхэд арай хурдан байж болдог ч манайд өөрийн картын дансаараа интэрнэт ашиглан шууд гүйлгээ хийхэд зарим нэгэн хязгаарлалт байдаг. Энэ нь интэрнэт холболт олон улсын зэрэглэл, банкны харилцаа гэх мэтийн хөндлөнгийн зарим нэгэн шалтгаануудтай байдаг. Эдгээрээс гадна хаагуур ямар замаар гүйлгээ дамжуулах нь бидэнд шимтгэлийн болоод татвар хураамжийн хэмжээгээр аль нь бага байх гэхчилэн бодох эргэлзэх асуудлууд багагүй гардаг. Бид энэ бүхнийг өөрт аль болох хурдан бөгөөд найдвартай, дээр нь бага зардалтай байлгах гэсэн давхар сонирхлуудаа нэгэн зэрэг бүрэн хангахыг зоридог. Иймээс бид хамтдаа энэ бүхний талаар сайтар судалж байх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс бид эхлээд картаар эсвэл харилцах дансаар гүйлгээгээ дамжуулах уу? эсвэл аль нэгийг нь бас интэрнэт данстайгаа холбон түргэн шуурхай хэлбэрийг сонгох уу гэдгээ шийдэх шаардлагатай байдаг. Хэдийгээр банк болоод картын гүйлгээгээр бүхнийг зохицуулж болох боловч интэрнэт данс ашигласнаараа бид дээр бичсэн зорилгоо нэгэн зэрэг хангах боломж бага боловч нэмэгдэх юм. Ингэхээр бид ямар нэгэн интэрнэт данс ашиглах нь дээр байгаа нь харагдаж байна. Дэлхийн хэмжээнд гэвэл интэрнэт банк маш олон байх нь ойлгомжтой, гэвч бид олон улсад нэр хүндтэй бас хамгаалалт хяналт өндөр, эрсдлээс хангалттай хамгаалж болохуйц тийм интэрнэт банкыг олж сонгох хэрэгтэй. Та бүхэн мэдэж байгаа байх. Олон хүмүүс интэрнэтээр бараа бүтээгдэхүүн захиалж орлого татаж авдаг. Тэр хүмүүс өөр өөрийн гэсэн харилцаж дадсан интэрнэт банкаар дамжуулдаг. Бидний хамгийн сайн мэддэг интэрнэт гүйлгээний систем бол PAYPAL, MONEYBOOKERS, WEBMONEY, E-GOLD зэрэг системүүд билээ. Эдгээр нь өөр хоорондоо харилцан адилгүй үйлчилгээтэй байдаг. Эдгээрийг бид хэрхэн ашиглах, яаж дансаа нээх, харилцах данс болон картаа хэрхэн холбох гэхчилэн ажлуудыг гүйцэтгэж сурах хэрэгтэй. Үүний тулд нэгэн системийн талаар та бүхэнд танилцуулах хэрэгтэй гэж үзээд MONEYBOOKERS одоо SKRILL гэх болсон гүйлгээний системийг товч танилцуулахаар шийдлээ. Бид дараа дараагийн удаа эдгээрийн талаар цуварлаар нийтлэх болно. За ингээд MONEYBOOKERS-ийн талаар товчхон өгүүлье. Энэ нь олон улсын интэрнэт гүйлгээний дэлхийн хэмжээнд өргөн тархсан нэгэн том сүлжээ билээ. Өнөөдөр энэ системийг ашиглаж байгаа 6,9 сая харилцагч байна. 2001 онд санхүүгийн үйлчилгээний чиглэлээр Лондон хотод байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн 35 орны 12 хэл дээр үйлчилгээ үзүүлж байна. 2007 он гэхэд 7000 худалдааны байгууллагуудтай хамтран ажиллаж чаддаг болсон байна. Харин өнөөдрийн байдлаар 20,000 онлайн дэлгүүр үйлчилгээ авдаг болжээ. Та бүхэн энэ байгууллагын вэб сайтаар зочилон улам бүр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мэдээж хамгаалалт хяналтын тал дээр маш өндөр зэрэглэлтэй. Өнөөдөр Монгол улстай харилцаж байгаа харилцаа нь манай банк, улс төрийн байдалтай хамааралтай байх магадлалтай ч олон улсын үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа таны хөрөнгийг баталгаатай дамжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Нэмж та бүхэнд дуулгахад энэ байгууллагаар үйлчлүүлэхээр данс нээсэн хүн энэ байгууллагыг бусдад сурталчилж чадсанаараа өөртөө бас шагнал хүлээн авдаг болохыг та бүхэн мэдэж болно. Үүнийг бичсэн гол шалтгаан минь гэвэл бид үүнийг төдийлэн ач холбогдол өгдөггүй байдлаасаа болж гаднаас олгож буй шагнал урамшууллыг гадныханд алддаг, түүнчлэн үүнийг мэдсэнээрээ өөрийн оронд тэр олон олон шагнал урамшууллын бага боловч хөрөнгийг тогтоон татаж авч болж байгаа билээ. Энэ бүхний талаар сайт дээр нь байгаа танилцуулга дотроос харж болно. Хэрэв та энэ байгууллагаар үйлчлүүлэхийг хүсвэл доорхи баннер дээр дарж ороод бүртгүүлж болно.
Эхлээд бид дансаа нээх бөгөөд тэр дансандаа өөрийн хувийн дансаа холбох юм. Хэрэв бид арилжааны ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэхээр болж дансандаа мөнгөө байршуулах болвол өөрийн MONEYBOOKERS данснаасаа гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд таны гүйлгээ хийсэн тухайн мөчид л мөнгө тань арилжааны дансанд орох болно. Харин MONEYBOOKERS дансандаа мөнгөө хэрхэн байршуулах вэ гэхээр та 1. банкнаас тушааж оруулах, 2. өөрийн олон улсын картаар холболт хийж оруулж болно. Бид арилжааныхаа ашгийг татан авахад хэдийгээр картаараа татан авах захиалга өгч болдог ч картанд орж ирэхдээ 5-21 хоног ч хүлээх магадлалтай. Харин интэрнэт данснаасаа карт руугаа шилжүүлэг хийхэд хугацааны хувьд хамаагүй богино болохыг та мэдрэх болно. Энэ мэтчилэн байнга үйлчлүүлээд эхлэхээр цааш цаашдаа улам бүр шуурхай болдог байна. Бид ямар зардал гаргах вэ? Хамгийн эхлээд интэрнэт дансандаа мөнгө байршуулахад банкнаас шилжүүлэн оруулбал зардалгүй, харин картаар дамжуулах болвол танаас нэг удаа 1,01 доллар-с 2,99 долларын хооронд нэг удаагийн хураамж авдаг. Түүнээс хойш танаас гүйлгээний дүнгийн 1,9 хувийн шимтгэл авах болно. MONEYBOOKERS VS. OTHER WAYS TO TRANSFER MONEY
15:54 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |