Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмжЭрхэм уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.Өнөөдөр бид зарим нэгэн тодруулга заавар өгөхөөр шийдвэрллээ. Юуны өмнө бидний явуулж байгаа хичээл зөвлөмжүүд зарим нэгэнд нь хэрэг болж байгаад баяртай байна. Та бүхэнд энэхүү зах зээл дээр бие даанажиллаж сурахад шаардлагатай бүхнийг блогоороо дамжуулан заах гэж ихэд хичээж байгаа ч зарим нэгэн зүйл дээр бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Гэсэн хэдий ч аль болох элдэв төвөг чирэгдэлгүйгээр ажиллах нөхцөл боломжийн талаар байнга судлан ажиллаж байгаагаа илэрхийлмээр байна. Манайд ирж буй зарим нэгэн сэтгэгдлүүдэд брокер байгууллагын талаар болон ашиг татан авах тал дээр эргэлзсэн, болгоомжлуулсан тухай бичсэн байна. Энэ бүхэнд нэгэн тайлбар нэмж оруулъяа. Брокер байгууллагуудын хувьд бид их олон талаас нь судлан туршдаг. Туршилт бүхнээсээ бид мөнгөө алдсан дүгнэлт хэзээ ч олж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Учир нь брокер байгууллагууд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, интэрнэтээр олон улсын хэмжээн түгээн зуучлан дамжуулах эрхийг олж авах нь олон улсын хэмжээнд асар өндөр босго, том шалгууруудыг ханган байж сая ажиллагаагаа эхэлдэг. Дээр нь нэмж хэлэхэд энэ зах зээл дээр хаанахын ямарч брокероор дамжуулан арилжаанд оролцож буй харилцагчид дан ганц хувь хүмүүс, дан ганц монголчууд биш олон улсын банк санхүүгийн байгууллага, сангууд, хувь хүмүүс бүгд нэгэн зэрэг оролцдог. Иймээс бид энэ бүхэнд мөнгөө алдах, луйвардуулах гэсэн хардаж сэрдсэн болгоомжилж айсан байдлаар хандах нь буруу гэж үзэж байна. Нэгэн сэтгэгдэл дээр мөнгөө татаж авч үзсэн хүн байна уу, бас өөр нэгэн сэтгэгдэл дээр энэ байгууллагууд зарим нэг нь Cyprus-т байрладаг болохоор муу байгууллага гэх мэтчилэн бичсэн байна. Хэдийгээр эдгээр байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрт салбарлан ажиллаж байгаа ч зарим нэгэн байгууллагуудын төв нь Cyprus мэтийн арал орнуудад байрладаг нь үнэн. Учир нь эдгээр орнуудад татварын чөлөөт бүс гэж явдаг тул ямар ч томоохон байгууллагуудын хувьд төвөө байгуулан ажиллахыг зоридог нь нууц биш. Олон улсын хэмжээнд энэ нь аралын орнуудын хөгжил болоод гадны хөрөнгө оруулалтыг татах таатай бодлогын хүрээнд үүссэн үр дүн гэдгийг зөвөөр ухамсарлан хүлээн авах нь зохилтой билээ. Татвар төлөх дарамт бага тусмаа оролцогч нарт эерэгээр нөлөөх нь илүүтэй байдаг гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ бүхий л асуудал хувь хүний өөрийн хүсэл сонирхол, дур зоргын асуудалтай шууд холбоотой асуудал учир хэн нэгнийг аль нэгэн газарт зуучлуулах талаар хэн ч дураараа уруу татах боломжгүй. Үүний төлөө хувь хүн өөрөө өөртөө л ашиг олох зорилгоор, өөрийн дур хүсэл сонирхлын дагуу ажиллаж байдаг. Мөнгө болон ашиг орлогоо татан авахад ямар ч брокер байгууллага татгалзах эрхгүй байдаг. Гагцхүү таны данс мөн эсэх, эзэмшиг ч нь өөрийн дансандаа татаж байгаа нь бодит эсэх гэхчилэн шалгуурууд байдаг. Та нэгэнт гүйлгээ хийсэн л бол танд мөнгө очих нь дамжиггүй. Харин тэднээс танд зарим нэг шаардлага хүссэн захидал ирэхийг үгүйсгэхгүй. Жишээ нь: "Straighthold Investment Group" буюу LiteForex-ийн дамжуулж байгаа үйл ажиллагаанд оролцсон хэн боловч ашиг татан авах анхны оролдлогоо хийх мөчид танд арилжааны платформ дээр захиа ирдэг бөгөөд гүйлгээ хийх тусгай дугаар олгодог. Уг дугаарыг хүлээн авах банкны болон интэрнэт данс эзэмшдэг байгууллага руу гаа захидлаар илгээн зөвшөөрүүлдэг. Ингэснээр таны хүсэлтийг дамжуулан явуулж буй "Straighthold Investment Group" буюу LiteForex арилжааны данснаас хасаад илгээх байгууллага руу тань шилжүүлэхэд хүлээн авч буй байгууллага нь зөвшөөрөлгүйгээр таны дансанд шууд хийдэггүй байна. Харин таны ирүүүлсэн код дугаарыг хүлээн авсны дараачаас эхлээд танд дахин ямар нэгэн төвөг чирэгдэлгүйгээр байнгын үйлчилгээгээр хангадаг байна.байгууллагаас хүлээн авахад татгалзахгүй болно. Тодруулан хэлбэл таны шилжүүлэхийг хүссэн мөнгийг Энэ мэтчилэн та аль ч байгууллагаар үйлчлүүлэхэд бусадтай адил баримтын баталгаажуулалт, анхааруулга, бусад шаардлагатай бүхнийг нэхэх болно. Энэ бүхэн олон улсын хэмжээнд заавал гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн асуудал юм. Учир нь ямар нэгэн террор санхүүжилт, хар мөнгө угаах мэтчилэн буруу зорилгын хүрээнд боломж олгохгүй байх олон улсын хуулийг сахин хамгаалж хүндэтгэн авч үзэж буйн үр дүн гэдгийг мэддэг байх нь чухал юм. Бид өмнөх хичээлүүдээрээ интэрнэт гүйлгээний системд хэрхэн үйлчлүүлэх данс эзэмших талаар бичсэн бөгөөд энэ удаа өөрийн хувийн дансаа хэрхэн холбох талаар болон арилжааны дансандаа хэрхэн мөнгө байршуулах тал нэмэлт тайлбар оруулж байна. Арилжааны данс нээхийн өмнө та уг дансандаа дипозит буюу арилжаанд оролцоход хэрэглэх мөнгөө хаанаас оруулахаа шийдвэрлэсэн байх хэрэгтэй. Хэрэв та интэрнэт гүйлгээний системийн ашиглахаар шийдвэрлэсэн бол интэрнэт дансаа нээх, түүндээ өөрийн виза карт эсвэл харилцах дансаа холбосон байх шаардлагатай. Түүнчилэн интэрнэт дансандаа мөнгөө оруулсан байх хэрэгтэй. Ингээд та арилжааны дансандаа мөнгө оруулахын тулд эхлээд тухайн арилжааны данс байршиж буй брокер байгууллагынхаа вэб сайтаар орон гүйлгээгээ хийнэ. Өөрөөр хэлбэл та интэрнэт данснаасаа шилжүүлэг хийх биш харин тухайн брокер байгууллагынхаа вэб сайтаас интэрнэт дансаа дуудан мөнгөө татдаг журамтай. Ингэхийн тулд та вэб сайтанд өөрийн логин нууц үгээ нэвтрэн ороод мөнгө цэнэглэх үйлчилгээг авна. Танаас цэнэглэх мөнгөө өөрийн виза карт эсвэл интэрнэт данснаасаа хийх талаар сонголт хийхийг шаардана. Та сонголтоо хийсний дараа гүйлгээгээ үргэжлүүлнэ. Хэрэв та интэрнэт данснаасаа гүйлгээгээ гаргах бол уг сайт дотроос интэрнэт данс эзэмшдэг байгууллагынхаа дансыг дуудан гүйлгээгээ баталгаажуулдаг. Ингэснээр таны мөнгө арилжааны дансанд тэр дороо орно. Манай байгууллагаас арилжаанд бие даан арилжаанд оролцогчдод нэгэн анхааруулгыг хүргэж байна. Хэдийгээр энэ зах зээл дээр бие даан оролцохыг бид үгүйсгэхгүй ч нэлээд дадлага эрдэм мэдлэг чухал гэдгийг нэмж өгүүлмээр байна. Энэ зах зээл нь ашиг олох боломжийнхоо хэрээр эрсдэл дагуулдаг тул та нэлээдгүй дадлага эзэмшиж багагүй мэдлэг хуримтлуулах нь хамгаас чухал билээ. Мөнгө ашиг олох нь тодорхой тул та тэрнээс хоцрохгүй, харин сайн дадлага мэдлэг олж авсны дараагаас эхлэн арилжаанд бодит мөнгөөр оролцох нь зөв. Манай монголчууд бид хийсвэр мөнгөтэй дадлагын дансаар арилжааны дадлага олж авах нь сул байдаг гэж үздэг. Тиймээс зарим хүмүүс бодит мөнгөөр арилжаанд оролцож өөрийн чадварыг харанхуй сорьдог явдал их байдаг. Энэ бол шууд хэлэхэд буруу алхам юм. Үнэхээр бодит мөнгөөрөө ажиллаж байж л дадлага мэдлэг хуримтлуулна гэж үзэж байгаа бол юуны өмнө их хэмжээний мөнгөөр өндөр босготой байгууллагаар дамжин арилжаанд оролцохгүй байхыг зөвлөж байна. Үүний оронд та бодит арилжаанд хамгийн бага хөрөнгөөр оролцож болохуйц боломжийн хөнгөн босготой байгууллагуудыг эрэлхийлэх нь чухал юм. Манай зарим хүмүүс доод хэмжээ нь 500-2000 долларын хөрөнгөөр анхны хөрөнгө байршуулахыг шаарддаг байгууллагад хүртэл үйлчлүүлэн дадлагын дутагдал гаргасан байдаг. Бидний өмнө оруулсан танилцуулга дээр хамгийн багадаа 10 доллароор арилжаанд оролцох боломжтой тухай танилцуулсан. Бид өнөөдөр үнэн шударга үйлчилгээтэй, он удаан жил сайн ажилласан байгууллагыг эрэлхийлэхээсээ наана нь өөрсдөө сайтар судлан дадлагажсан байх нь зөв юм. Харин ч удаан оршин тогтносон олонд нэртэй байгууллага байх тусмаа босго өндөр, шаарлага чирэгдэл их байдаг. Тэдний дэргэд шинэ тулгар хөгжин буй харилцагчдаа татахын төлөө шаргуу ажиллаж байгаа хөнгөлөлт сайтай, босго бага байгууллагыг сонгох нь ихэнх төлөв сайн талаар давуу байдаг. Учир нь тэд томоохон байгууллагуудтай адил их ашиг олоогүй болохоор ирээдүйн их ашгийн төлөө харилцагчиддаа их ашиг олгодогоо таниулахыг зоридог. Ингэснээрээ олон харилцагчдыг өөртөө татаж чаддаг билээ.
Ингээд өнөөдрийн та бүхэндээ хүргэх бичлэгээ өндөрлөж байна. Бидэн үнэтэй санал шүүмжлэл, мэдэхийг хүссэн олон олон захидлууд бичдэг мэргэн уншигчиддаа дахин талархал илэрхийлж байна. Хүндэтгэсэн: “Mongolian Forex Center” 15:58 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |