За бид дансныхаа асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн тул одоо дансандаа мөнгөө оруулахыг сурах хэрэгтэй. Та өөрийн сайтаар нэвтрэн орсны дараа сайтын хамгийн дээд хэсэгт байгаа үндсэн цэсэн дотроос Deposit гэсэн цэсийг даран ороход дараах зураг дээрхи хуудас гарч ирнэ. 
Арилжааны дансандаа мөнгө байршуулахад эдгээр мөнгөн гүйлгээний системүүдийг алийг нь ч ашиглах боломжтой юм. Эдгээр дотроос бид сонголт хийх хэрэгтэй бөгөөд мэдээж бидэнд хамгийн боломжтой нь виза картаар төлбөр хийх систем нь тохирч байна. Иймд бид юуны түрүүнд энэ системийг сонгох нь гарцаагүй. Гэсэн хэдий ч энэ системийг сонгоод мөнгөө оруулах мөчид таныг Moneybookers системд бүртгэлтэй байхыг шаарддаг. Та Moneybookers мөнгөн гүйлгээний системийг ашигладаг бол энэ асуудал байхгүй. Харин ашигладаггүй бол уг системд бүртгүүлэн картаа холбож ашиглаж эхлэх шаардлага үүснэ. Энэ талаар манай заавар зөвлөмжийн бичлэгт өмнө нь бичсэн заавар байгаа. Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) Энэ 2 гарчгийг дэлгэрэнгүй уншиж судлаарай. За одоо данс цэнэглэхэд саадгүй болсон гэж үзээд цааш үргэлжлүүлье. Бид виза картаар төлбөрөө хийх гэсэн сонголтыг сонгоход дараах хуудас гарч ирнэ. 
Энэ хуудас дээр та хэрэв уртаашаа нэг данстай бол шууд зураг дээр харуулснаар үргэлжлүүлэх товчийг дарна. Харин та хэд хэдэн данстай бол аль дансандаа мөнгө оруулах гэж байгаагаа сонгох хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд Select Account гэсэн нүдний арын сонгох товчийг дарж дотроос нь хэрэгцээт дансаа сонгон оруулна. Ингээд цааш үргэлжлүүлээрэй. 
Дараагийн хуудсанд нь та цэнэглэх мөнгөн дүнгээ Deposit Amount гэсэн нүдэнд тоогоор оруулан хийнэ. Үүний дараа NEXT үргэлжлүүлэх товчийг дараарай. 
Дараагийн хуудас дээр таны оруулж байгаа мөнгөнд тохирох шимтгэл хэд болох түүнийг нэмээд таны данснаас хэд хасагдах болохыг харуулсан байна. Хэрэв таны мөнгө шимтгэл төлөөд хасагдах хэмжээ нь санаанд чинь таалагдахгүй бол BACK хийж буцаад шинээр мөнгөн дүнгээ засан оруулж болно. Харин зөвшөөрч байвал та зурагт үзүүлснээр Confirm гэсэн товчийг даран үргэлжүүлээрэй. 
Ингээд бидний мөнгөн шилжүүлгийн системийн хуудас гарч ирж байна. Та бид бүгдээрээ MoneyBookers интэрнэт данстай учир одоо шууд интэрнэт дансныхаа нэвтрэх паспортаа бөглөн нэвтэрцгээе. 
Одоо таны данснаас хасах мөнгийг интэрнэт данснаас чинь хасах уу?, эсвэл виза картнаас хасах уу гэдгийг асуусан хуудас гарч ирж байна. Мэдээж бид виза картнаас шууд татаж оруулах гэсэн зорилготой байгаа болохоор хамгийн дээр зурагт улаан дугуйгаар дугуйлсан хэсгийг идэвхижүүлнэ. Харин интэрнэт данснаасаа мөнгөө гаргах бол та хамгийн доод талынхыг идэвхижүүлэх ёстой. 
Харин энэ удаа бид виза картнаас зардал гаргахаар идэвхижүүлсэн учир түүний доор нэмэлт цонх бий болж бид өөрийн виза картын баталгаажуулах дугаар буюу картын арын 3 оронтой тоог оруулах хэрэгтэй болж байна. Үүнийг бөглөж оруулсны дараа CONFIRM товчийг дарж гүйлгээг эцэслэн дуусгавар болгоно. 
Ингээд таны хийсэн гүйлгээний гүйцэтгэлийн талаархи мэдээлэл бүхий хуудас гарч ирж байна. Дээрх зурагт үзүүлснээр дөрвөлжилж дугуйлсан хэсэг дотор гүйлгээний мэдээлэл бичигдсэн байгааг харж болно. Үзсэн бол цааш үргэлжлүүлцгээе. Одоохон 1 алхмын дараа дууслаа. 
Ингээд таны дансанд мөнгө чинь орсон мэдээллийг дансны чинь хуулгаар үзүүлнэ. Одоо бид арилжааны программ буюу платформ дээрээ бодит мөнгөөрөө арилжаанд оролцох үлдлээ. Та хэрэв арилжааны программаа татаж аваагүй байгаа бол сайтын хамгийн доод хэсэгт байгаа зураг дээр улаан сумаар зааж үзүүлсэн товчийг даран орж платформоо татаж аваарай. Харин арилжааны платформоо хэдийн татаж аваад ашиглаж байгаа хүмүүс одоо сайт дах өөрийн данснаас гарах команд өгөн гарах хэрэгтэй. Тодруулж хэлбэл зураг дээр ногоон сумаар заасан товч буюу Logout дээр даран гарна. За ингээд энэ удаагийн зааварчилгаа үүгээр өндөрлөж байна. Дараагийн удаа бид платформ хэрхэн татаж авах, хэдэн төрлийнх байдаг, юу юунд ашигладаг зэргийг заах бөгөөд, дээр нь арилжааны данснаасаа ашиг татах зааварчилгааг хүргэх болно.
16:02 - 2015-04-20
-
|
Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.
Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...
Найзууд
|