Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

 Форекс хэмээх энэ хүйтэн ертөнцтэй нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлалгүйгээр хүссэн хүн болгон харьцаж болно. Форексийг яагаад хүйтэн ертөнц гэж хэлээд байгаа тухай та гайхаж байж болох юм.

Хүн энэ амьдралдаа өөрийн буруу хийсэн үйлдлүүдээсээ болж олон олон саад бэрхшээлтэй учирч тэр бүгдийг найз нөхөд, лам хуварга, засал ном, танил тал, арын хаалга, авилга, хээл хахууль, магадгүй бүүр муу аргаар ч даван туулдаг байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл Форекст дээрхи аргууд, хэрэглүүрүүд 0,00001 хувь ч хэрэг болдоггүй болохоор л хүйтэн ертөнц гэж нэрлэсэн юм. Тиймээс энэ ертөнцөд өөрөө өөрийгөө удирдаж чаддаг, хүчтэй хүмүүс л ихэнхдээ оролцдог юм.

Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

Форекс бол бизнес!, Гэхдээ шалгарсан хүмүүст л зориулагдсан бизнес юм. Энэ бизнест зөвхөн форексийн тодорхой боловсролтой, оюуны өндөр чадамжтай, өөрөө өөрийгөө удирдах чадвартай хүмүүс л амжилтанд хүрнэ. 

Тийм учраас Форексийг тоглоом эсвэл агшин зуур баяжих хэрэгсэл хэмээн бодож ойлгож байгаа хэн боловч буруу хаягаар хандаж илүү цаг зарцуулж байгаа гэдгийг хэлэх байна. Харин тэр хүн та бол өөрийгөө өөр газраас олж авахыг хичээгээрэй.

13:21 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax