Сайн байцгаана уу, хүндэт уншигчдаа? Бид өнөөдөр та бүхэндээ AVAFX брокер дээр хэрхэн данс нээх дэлгэрэнгүй зааварчилгаа өгөх гэж байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд дадлагын данс нээн ажиллах заавар зөвлөмжийг өгөх бөгөөд дараагийн бичлэгээрээ арилжааны бодит данс нээх талаар оруулах болно. Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай. За ингээд зурагт тайлбартаа оръё. 
Та энэхүү блогийн холбоос эсвэл дээд талд буй хаяг дээр даран нэвтэрч орсны дараа брокерийн үндсэн сайт гарч ирэх бөгөөд дадлагын данс нээхдээ:
PREE PRACTICE ACCOUNT гэсэн бичиг бүхий цэнхэр дэвсгэртэй цонхон дээр даран орж бүртгэлийн хэсэгт нэвтрэнэ. Харин бодит арилжааны данс нээхийг хүсвэл OPEN AN ACCOUNT NOW гэсэн шар дэвсгэртэй бичиг дээр даран нэвтэрч ордог. Гэхдээ бодит данс нээх талаар дараагийн цувралаар оруулах тул ингээд түр орхие! Дараах зургийн дагуу бүртгэлийн хэсэгт өөрийн бүртгэлээ хийнэ.
Харалдаах сонголтын жижиг цонхноос та хүйсээ сонгон оруулна. Гэрлээгүй эрэгтэй хүн - Mr, гэрлээгүй эмэгтэй хүн - Ms, гэрлэсэн эрэгтэй хүн - Mrs, гэрлэсэн эмэгтэй хүн - Miss гэсэн сонголтоос өөрт таарахыг сонгож оруулна. Ингээд дараа нь First name: гэсэн бичигний харалдаа өөрийн нэрээ бичиж оруулах бөгөөд Last name:гэсэн бичигний харалдаа харинөөрийн овог буюуаавын нэрээ бичиж оруулаарай.
Үүний дараагийн цонх нь улсаа сонгох бөгөөд хажуугийн жижиггурвалжингаар улсуудын нэсийн жагсаалтыг гарган дотроос нь Монгол улс гэж сонгоно. За ингээд та одоо доор нь өөрийн цахим шуудангийн хаяг буюу емэйл хаягаа бичиж оруулна. Энд анхаарах зүйл бас бий. Та уг байгууллагатай байнга одоо бүртгүүлэх гэж буй хаягаар хандан харилцаж байх учир таны хаяг бүрэн ашиглагдаж байгаа идэвхитэй хаяг байх хэрэгтэй. Мөн зарим хүмүүс өөрийн биш хаягаар бүртгэлээ хийдэг явдал байдаг. Энэ бол сайн зүйл биш гэдгийг анхаараарай. Ер нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гэдэгт ач холбогдол өгч виза карт, мэйл хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх зэрэгтэй холбоотой бүхэн таны өөрийн овог нэрээр нэгэн ижил тэнцэж байх шаардлагатай гэж ойлгоорой.
За одоо та харилцах гэж буй брокер байгууллагатай ямар мөнгөний нэгжээр гүйлгээ шилжүүлэг хийж байхыг хүсэж байна түүнийгээ сонгоод оруулна.
За одоогийн хийх бүртгэл бол таны арилжааныхаа данс руу нэвтрэх (Requested username) нууц нэрээ бүртгүүлэх бүртгэл болно. Та өөрийнхөө дуртай нэрийг бичиж болох бөгөөд 6-10 тэмдэгтэд багтаан бичсэн байх хэрэгтэй. Дан тоо эсвэл дан үсэгнээс бүрдсэн нууц нэрийг бараг хүлээж авдаггүй. Түүнчилэн таны нууц нэр өөр хэн нэгний нууц нэртэй давхардсан бол хүлээн авдаггүй болохыг анхаараарай. Та том жижиг үсэг тоог л ашиглах боломжтой. Харин ямар нэгэн доогуур зураас од чагт гэх мэт тэмдэг тэмдэглэгээг ашиглах боломжгүй байдаг.
Та нэгэнт нэвтрэх нэрээ оруулсан тул одоо нэвтрэх нууц үг буюу пасспорт(Requested password)шинээр оруулж өгөх хэрэгтэй.
Түүний дараа өгсөн нууц үгээ баталгаажуулан оруулах цонх доор нь байгаа. (Repeat assword) Ингээд өгсөн нууц нэр нууц үгээ тусад нь сайн тэмдэглэж аваарай. Үүний дараа та өөрийн утасны дугаарыг оруулна. Утасны дугаарыг(Phone number primary)идэвхитэй ашиглаж байгаа дугаараа оруулахыг хүсдэг.
Харин доор нь байгаа(Additional phone number) гэсэн хэсэг дээр нөөц дугаараа оруулж болох бөгөөд энэ цонхыг бөглөхгүй ч байсан болно.
Ингээд ерөнхийдөө бидний хийх ёстой бүртгэл үүгээр өндөрлөж байгаа бөгөөд одоо доор буй тоог хуулан оруулж баталгаажуулна. Үүний өмнө нь бид уг тоо гараад их удсан байгаа тул тоог шинээр авах хэрэгтэй.
Ингэхийн тулд зураг дээр дугуйлсан хэсэгт буй сумыг дарж тоог солидог.
За ингээд шинэ гаргаж авсан тоогоо зурагт үзүүлснээр өмнөх дөрвөлжин хүснэгтэнд оруулан бичнэ. За ингээд хамгийн төгсгөлд нь бүртгэлээ илгээн дуусгавар болгох SUBMITгэсэн бичиг бүхий шар товчийг даран өндөрлөж байна гэж ойлгоорой. Хэрэв та хараахан энэ бүртгэлээ хүлээн зөвшөөрөхгүй азнах эсвэл бүр эхнээс нь өөрөөр бүртгэл хийх гэж шийдвэлCANCEL буюу цуцлах товчийг дарж болно.
Бүртгэл зөв хийгдсэн бол дараах хуудас дэлгэцэн дээр гарч ирэх учиртай. Хэрэв гарч ирэхгүй бол та бүртгэлийн аль нэгэн хэсэгт алдаа гаргасан гэж санаарай.
Таны бүртгэл зөв хийгдээд энэхүү дэлгэц гарч ирвэл та өөрийн компьютертоо арилжаагаа хийх платформ буюу програмаа татаж авах хэрэгтэй. Ингэхийн тулд зураг дээр дугуйлсан хэсэгт харагдаж байгаа шар товчийг дарснаар программ татагдан сууна. Хэрэв алдаатай бөглөсөн бол дараах маягаар дэлгэц дээр алдааг заасан хуудас дахин гарч ирдэг. Та алдаагаа засан оруулаад дахин үргэлжлүүлэх хэрэгтэй. Та алдаа гарсан хэсгүүдэ засан оруулах бөгөөд өмнө бөглөсөн зарим нэг бүртгэл чинь алга болсон байвал нөхөж бичих хэрэгтэй бас анхаараарай. Доорхи зураг дээрхи жишээн дээр тухайн хүн нууц үгээ оруулсан боловч давтан оруулсан нууц үг зөрсөн эсвэл нууц үг хэтэрхий хялбар байна гэж үзээд засахыг шаардсан байгаа нь харагдаж байна. Хэрэв таны нууц үг хэтэрхий хялбар эсвэл дан тоо, эсвэл дан үсэг байвал хүлээж авдаггүйг мэдэж байх хэрэгтэй.
Бүртгэл дууссаны дараа та арилжаанд оролцоход хэрэглэгдэх платформ буюу программ хангамжийг өөрийн компьютерт татан суулгах хэрэгтэй. Хэрэв өмнө нь өөрийн компьютерт суулгасан байгаа бол дахин татах шаардлагагүй. Суулгахдаа Download AvaTrader now гэсэн шар товчийг дарна. Ингээд та өөрийн гэсэн арилжааны программтай болсон тул түүн дээрээ дадлагын арилжаанд оролцох боломжтой боллоо гэсэн үг юм. Арилжаанд оролцохдоо та юуны өмнө арилжааны программ буюу платформоо ачааллаж нээх хэрэгтэй. Нээгдэхийн өмнө танаас нэвтрэх нэр нууц үг асуусан жижиг цонх гарч ирэх бөгөөд түүн дээр та бүртгүүлэхдээ хийсэн нэвтрэх нууц нэр, нууц үгээ бөглөн оруулснаар арилжааны платформ нээгдэн таны ажлын байр бэлэн болно. Ингээд та зах зээл дээр хүссэн арилжаандаа оролцож болох боломжтой боллоо. Ингээд энэ удаагийн бичлэгийг үүгээр өндөрлөж байна, хэрэв дутуу дулимаг тайлбарласан асуудал байвал сэтгэгдэл үлдээж болно. Бид нэгтгээд бичлэгээ нэмж засварлах болно гэдгээ илэрхийлж байна. Дараагийн бичлэгээрээ та бүхэнд арилжааны платформ дээр арилжааны нэгжээ хэрхэн сонгох, түүний ханшийн графикийг хэрхэн гаргаж авах, хэдэн горимоор дэлгэц дээр ашиглах, арилжааны захиалга хэдэн янз байдаг, тэдгээрийн хэрхэн өгөх, өгсөн захиалгаа хэрхэн дуусгавар болгох, ашиг болон алдагдлын хязгаарийн ханшийг хэрхэн оруулж өгөх зэрэг арилжааны захиалгатай холбоотой заавар зөвлөмжийг зурагт тайлбартайгаар оруулах болно.
15:59 - 2015-04-20
-
|
Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.
Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...
Найзууд
|