Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/

Бичсэн: Заавар
 AvaTrader платформ дээр арилжаа хийх зааварчилгаа

Таны бүртгэл идэвхижсэний дараа та хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан Ava-гийн сайт руу нэвтрэн ороод AvaTrader буюу арилжааны платформыг татаж авч компьютертээ суулгах хэрэгтэй. 

Эсвэл эндээс AvaTrader платформыг татаад авч болно 

Суулгасныхаа дараа буюу хэрэв суулгасан байгаа бол AvaTrader-ийг ажиллуулахад user name болон нууц үг асууна. Энд та түрүүнд бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан орно.

Харин Account type гэсэн дээр нь хэрвээ та жинхэнэ данс нээсэн бол Real, дадлагын данс нээсэн бол Demo гэсэн сонголтыг тааруулаарай. 

Энд дарж AvaTrader-ын интерфэйсийг харна уу!

Эндээс хамгийн чухал хэрэглэгдэх зүйлсийг эхлээд тайлбарлая. 

Таны дансны дугаар

.

.

.

Таны дансан дахь нийт мөнгөний хэмжээ

.

.

.

Тухайн мөч дэхь таны нийт мөнгөний хэмжээ.

          Дээрхээс ялгаатай нь гэвэл тухайн үеийн нээлттэй арилжааны ашиг алдагдлаас хамааран энэ нь байнга өөрчлөгдөж байдаг. Алдагдалд орж байгаа бол хасагдаж харагдана. Ашигтай байгаа бол тухайн үеийн ашгийн хэмжээ нэмэгдэж харагдана.

Тухайн үед дэхь нээлттэй арилжаанд таны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ. Энд арилжааны захиалга өгөөгүй байгаа учраас 0.00 гэж харагдаж байна.

Тухайн үед арилжаанд таны оруулах боломжтой хөрөнгө оруулалтын хэмжээ. Энд байгаа хэмжээгээр та хөрөнгө оруулах боломжтой байна гэсэн үг. 

Тухайн мөч дахь таны ашиг болон алдагдлын хэмжээ энд гарна. Хасах тэмдэгтэй байвал та алдагдалтай явж байна, харин эерэг тоо байвал тэр таны цэвэр ашиг.

Энэ нь хамгийн чухал цонх бөгөөд энэ график нь бирж дээрх тухайн үеийн үнэ ханшны хэлбэлзлийг харуулна. Зүүн дээд талын нүдэнд энэ график Евро болон Ам.долларын харьцуулсан ханшны хэлбэлзлийг харуулж байгааг илэрхийлж байна. Хажуу талынх нь сумыг дарж өөр валютын хослол болон үнэт метал, түүхий нефтийн ханшны графикийг сонгож болно. Мөн цагийн алхамыг хажуу талынх нь нүднээс тохируулж болно.


Энэ цонхыг та булангаас нь сунгаад томруулж харвал арай эвтэйхэн харагдах байх.

Доод талын бүлэг цонхнууд мөн чухал мэдээллүүдийг харуулна. Хамгийн чухал гэснүүдийг тайлбарлая.


Open Positions:

Энэ нь тухайн үеийн таны нээлттэй арилжааны явцыг харуулна. 


Ticket – Захиалгын дугаар (нээх чухал биш)

Instrument – Юуны арилжаа хийгдэж байгааг харуулна. Энэ жишээн дээр түүхий нефтийн арилжаа хийгдэж байна.

Amount – Арилжаанд оруулсан хөрөнгийн хэмжээ

B/S – Buy/Sell гэсэн үгийн товчлол. Аль чиглэлд захиалга өгснийг харуулна. Үнэ өснө гэж үзээд Buy захиалга өгсөн бол B үсэг гарна. Эсрэг тохиолдолд S.

Open – Захиалга нээх үеийн ханш

Close – Яг одооны ханш

Limit – Хэдий хэмжээний ашиг орж ирэнгүүт арилжааг хааж ашгаа авах вэ гэдгийг энд тааруулна. Энэ нүдэн дээр дарахад дээрхтэй яг адилхан цонх гарч ирнэ.

Net P/L – Хэдий хэмжээний ашигтай, эсвэл алдагдалтай явааг харуулна.

Time – Тухайн арилжааг нээсэн огноо болон цаг минут

Stop – Арилжаа алдагдалд орж, ханш хэд хүрэхэд нэмж алдагдалд орохгүйн тулд захиалгыг автоматаар хаахыг энэ нүдэнд тааруулна. Дээр нь дарахад дараах цонх гарна. 

Rate – Ханш хэд хүрэхэд арилжааг хаахыг энд тааруулна. 

Distance in pips – Зогсоох ханш хүртэлх зайг Pip гэсэн нэгжээр тааруулна. 1Pip нь 0.0001 болон, зарим тохиолдолд буюу Японы Иен, түүхий нефт гэх мэт дээр 0.01 гэсэн мөнгөний нэгжтэй тэнцүү.

Projected PL – Хэдий хэмжээний алдагдал хүлээх үед хаах вэ гэдгийг алдагдлын хэмжээгээр тааруулж болно. Энэ зурган дээр, энэ арилжаанд алдагдлын хэмжээ 30$ хүрэхэд арилжааг хаана гэж тааруулсан байна. Ингэснээр байдал гэнэт эвгүй болбол их хэмжээний мөнгө алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах юм.

Closed positions:

Энд хаагдсан арилжаануудын тухай мэдээлэл хадгалагдана.

Энд эхлээд түүхий нефтийн ханш 45.19$ байхад Sell захиалга өгөөд 45.14 болоход 10$-ын ашиг авсан ба хамгийн сүүлд 42.12 байхад Sell захиалга өгөөд 41.00 болоход 2240$-ын ашиг авч XII/18-XII/19 хооронд буюу 2 хоногт нийтдээ 2700$-ашиг олсныг харуулж байна. 

За бусад нь гэвэл нэрнээсээ харахад ойлгомжтойдоо.

Хэрхэн арилжааны захиалга өгөх болон хаах вэ?

Арилжааны захиалга өгөх хамгийн энгийн арга нь доорх зурагт үзүүлсний дагуу график дээрээ баруун товчоо дараад Buy, Sell 2-ын аль нэгийг нь сонгоно.

Энэ тохиолдолд ханш доошоо буух магадлалтай гэж үзвэл Sell-ийг сонгоно. Хэрвээ дээшээ өснө гэж үзвэл Buy-ыг сонгоно. Тэгэхэд дараах цонх нээгдэнэ.


(Зураг дээрх ягаан зураас өргөн байгааг анзаарч байна уу? Энэ нь брокерийн компаний авах зарах ханшны зөрүү нь юм. Зураасны доод үнээр диллерүүдээс авч дээд талынх нь үнээр зардаг. Эндээс л тэд ашиг олдог)


Энэ тохиолдолд Sell гэж сонгосон байна. Amount гэсэн нүдэнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ зааж өгнө. Захиалгын хэмжээ нийт хөрөнгийн 30%-с хэтрэхгүй байх ёстой. Гэхдээ энэ нь бас дандаа 30%-р нь өгөөд байж болно гэсэн үг биш шүү. AvaFX-д LEVERAGE буюу зээлжих эрх нь 1:200 байдаг ба таны өгсөн захиалгын зардлыг 200 дахин бууруулсан дүнгээр гүйцэтгэгдэнэ. Алдагдал таны дансан дахь хөрөнгөний хэмжээтэй зэрэгцэж ирэх үед брокер таны арилжааг хүчээр хаах тул та хэзээ ч өрөнд орох асуудал байхгүй. 

Арилжааг хаах

Ашгаа авах, эсвэл алдагдалаа зогсоохын тулд арилжааг хаах хэрэгтэй. Үүний тул та Open positions хүснэгт дээр, хаах гэж буй арилжааны мэдээллийг харуулж байгаа мөрөн дээр баруун товчоо дараад Close Position гэсэн дээр дарна. Тэгэхэд энэ захиалгыг хаах уу? гэж лавлаж асуусан цонх гарах ба тэндOK гэж дарна.

From: Online Business Club

16:00 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax