Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Хичээл № 16. Суурь шинжилгээ ба техник шинжилгээ, судалгаа (Fundamental & Technical)

  Fundamental шинжилгээ                           Technical шинжилгээ

Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход бид юуны түрүүнд ханшийн талаархи судалгаа шинжилгээ хийж өөрийн гэсэн дүгнэлт гаргасны эцэст өсөх унах аль хувилбар дээр арилжаанд оролцохоо шийдэх хэрэгтэй болдог. Үүнийг мэдэхгүйгээр таамгаар буюу төсөөллөөр хэрхэвч арилжаанд оролцож болохгүй. Бид энэ талаар ерөнхий ойлголттой байх нь зайлшгүй бөгөөд тэрхүү чухал судалгаа шинжилгээг гаргадаг мэргэжлийн маш олон байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагууд нь шинжилгээний дүнгээ нийтэд мэдээлж байдаг. Энэхүү судалгааг дотор нь хоёр төрөлд хуваан авч үздэг.

-

Fundamental буюу суурь судалгаа

Technical буюу техник судалгаа
гэсэн энэ хоёр судалгаа нь хоорондоо их зөрдөг учраас арилжаанд оролцогчид буюу трейдэр маань аль алиныг нь мэддэг байх шаардлагатай.

Fundamental буюу суурь шинжилгээ

Fundamental судалгаа нь тухайн валютын хувьд ханшинд нөлөөлдөг улс төр, санхүү эдийн засгийн байдал, улсын хөгжил зэрэгтэй уялдуулан гаргадаг шинжилгээ судалгааг хэлнэ. Тодруулан хэлбэл тухайн улсын санхүү эдийн засгийн байдал нь өсөлттэй, тогтвортой, уналттай алин болохыг судлан гаргадаг шинжилгээ юм.

Үндсэн асуудал нь валютын хүү өсөх буурахаас голлон шалтгаалах бөгөөд мэдээж ганц энэ үзүүлэлт дээр тулгуурлана гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Fundamental-ийн ерөнхий гаргах ёстой үзүүлэлт бол аль улсын эдийн засаг санхүү нь тогтвортой байна тэр улсын мөнгө хатуу чанга байна гэдгийг тогтооход ач холбогдол нь оршино.

Үүнийг шинжлэх ухааны үүднээс тогтоон гаргадаг тодорхой дүрэм, аргачлал байдаг бөгөөд бид үүнийг судлан суралцах юм.

Technical буюу техник шинжилгээ

Техник шинжилгээ гэдэг нь нэг үгээр хэлбэл валютын ханшийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл валютын хэлбэлзлийг өмнөх цаг хугацааны мөчлөгүүдээр уялдуулан ханшийн хүснэгтэн болон тоон үзүүлэлтүүдийг ашиглан гаргадаг шинжилгээ юм. Бидний хийх судалгаанд ханшийн график болох хүснэгт чухал үүрэгтэй бөгөөд түүн дээрээс маш олон агууламжуудыг харж уншиж болно. Жишээ нь (trend) хэлбэлзэл (ханшийн өсөлт уналтын аль нэг тийшээ зааж байгаа байдал) аль тийшээ явж байгаа, ханш хэд хүртэл яваад буцаад эргэх, хандлага хаашаа байх гээд их олон агуулгыг хэлж өгдөг юм.

Хамгийн түрүүнд та юу сурах ёстой вэ? гэвэл хэлбэлзлийг ялгаж сурах явдал юм. Хэлбэлзлийг та хаашаа чиглэж байгааг мэдэхгүй бол та buy/sell-ээ сонгож чадахгүй гэсэн үг. Тиймээс байнга хэлбэлзлээ ажиглаж сур! Та хэлбэлзлийг зөгнөх (predict) сэтгэхүйгээр хандах гэж оролдсоны хэрэггүй. Яагаад гэвэл анхан сонирхогчид зөгнөх сэтгэлгээгээр хандсанаас ихэвчлэн алддаг.

Тэр нь ч бас үнэн. Форекс зах зээлд анх ороод шинэ трэнд эхлэж байна гэж үзээд buy захиалга хийхэд үнэндээ тэр хэлбэлзэл нь sell сигнал байгааг зааж байж болно. 

Бид энэ шинжилгээг зөв болоод магадлал өндөр байдлаар гаргахын тулд хүснэгт дэх ханшийн өөрчлөлтийг харуулдаг график буюу чартыг уншиж сурах нь хамгаас чухал юм. Үүнтэйгээ зэрэгцүүлээд бид гаднаас ирж буй олон мэдээллүүдийг нэгтгэн судлаж үзээд эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэдийгээр техник шинжилгээ нь  тухайн валютын өнгөрсөн түүхээс үндэслэн судлан гаргадаг боловч тэр бүр 100 хувийн  магадлал өгдөггүй. Тиймээс энэхүү судалгааг гаргадаг байгууллагууд тухайн судалгааныхаа магадлалын хувийг 70-80 хувьтай гэх мэтчилэн тодруулан гаргаж өгдөг. Энэ магадлалын хувийг дээрх судалгаануудын аль аль дээр нь гаргадаг. 

Бид ханшийн өмнөх үеийн хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг судлан тооцоолохын тулд график сайн уншиж чаддаг байхаас гадна түүн дээрээ ямар томъёолол ашиглах, түүнийг хэрхэн арилжаандаа зөв оновчтой хэрэглэх гэдгийг ч мөн дэлгэрэнгүй суралцсан байх шаардлагатай. Энэ талаар бид маш олон арга технологи, хэрэгслийг судлан суралцана.

Өнөөдрийн хичээлийг үүгээр өндөрлөж байна. Бид дараагийн хичээлээр грфик болон түүний төрөл, унших аргачлалын талаар бичих болно. Та бүхний эрдмийн үйлст өндөр амжилт хүсье! Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center" 

13:14 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax