Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Хичээл № 15. Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай: (үргэлжлэл)![]() Өнөөдрийн хичээлээр өмнө үзсэн 15 дугаар хичээлийн үргэлжлэлийг бичих болно. За ингээд хичээлдээ оръё! Арилжаа хийхийн тулд бид арилжааны захиалга өгдөг. Захиалгын төрөл буюу Buy/Sell –ээс гадна захиалгыг: - тухайн үеийн ханшинд тулгуурлаж өгөх, - урьдчилж захиалга өгөх гэсэн хэлбэрүүд бас байдаг. Мөн түүнчлэн өгөгдсөн захиалгадаа алдагдал хүлээх цэг, ашиг авах хязгаар зэргийг оруулж бас болдог. Market Order – Одоо цагийн захиалга. Энэ нь та арилжааны тухайн үеийн ханшаар захиалга өгөхөд хэрэглэдэг команд юм. EUR/USD одооны ханш 1.2140 байхад buy/sell гэдэг захиалгын төрлөө сонгоод команд өгнө гэсэн үг. Entry Order – Урьдчилан өгөх захиалга. Энэ захиалга нь бирж дээр одоогийн мөрдөгдөж байгаа ханшаас үл хамааран таны авахыг хүсч байгаа ханшаар өгөгддөг захиалга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл таны захиалга өгөх гэж буй мөчид жишээ нь EUR/USD 1.2050 байлаа гэхэд та тухайн үед авах сонирхолгүй харин ханшийг 1.2010 болох мөчид авах хүсэлтэй байж болно. Энэ тохиолдолд та хүссэн ханшаараа саналаа оруулаад урьдчилж захиалгаа өгч болдог. Энэ захиалгын хэлбэрийг Entry Order гэх бөгөөд энэ нь дотроо BUY/SELL гэсэн 2 ангилалтай. Тодруулан хэлбэл урьдчилан BUY захиалга өгөхийг хүсвэл Entry Order Buy гэсэн хэлбэрийг сонгон ханшаа оруулдаг бол эсрэгээр урьдчилан Sell захиалга өгөхийг хүсвэл Entry Order Sell гэсэн хэлбэрийг сонгоно. Мөн та ямар нэг урьдчилсан захиалга өгсөн бол түүнийгээ буцаан хүчингүй болгож болно. Гэхдээ таны урьдчилж өгсөн захиалгын ханшинд хүрээгүй байгаа нөхцөлд ашиглагдана. Өөрөөр хэлбэлEUR/USD 1.2050 ханштай байх үед та 1.2010 гэсэн ханшаар урьдчилж захиалга өгсөн байсан гэж үзвэл зах зээл дээр ханш 1.2010 хараахан хүрээгүй тохиолдолд таны захиалга арилжаанд оролцоогүй хүлээгдэж байгаа гэсэн үг юм. Хүлээгдэж байгаа бүх л хугацааны хэзээ нь ч та уг захиалгаа цуцлаж болно. Үүнээс гадна та ямар захиалга өгснөөс үл хамааран өгөгдсөн захиалгынхаа ашиг алдагдлын хэмжээг өөрөө тохируулан захиалгаа эцэслэн гүйцэтгэх ханшийг оруулж болдог. Үүнийг доор жишээгээр оруулъя. Limit Order – Одооны ханш EUR/USD 1.2050 байя гэж бодъё. Гэхдээ та ханш 1.2070 хүрэх үед хийсэн захиалгынхаа ашгийг татаж авах буюу захиалгаа эцэслэн зогсоох хүсэлтэй байгаа гэж үзвэл та 1.2070 хүртэл хүлээж суухгүйн тулд энэхүү limit order хэмээх командыг ашиглан урьдчилан ханшаа оруулна. Өгөгдсөн энэхүү захиалга нь бодит арилжааны явцад 1.2070 хүрэхгүй ч байж болно. Харин эсрэгээрээ 1.2030 хүрэхийг үгүйсгэхгүй. Хэрэв таны хүссэнээр 1.2070 гэсэн ханшинд хүрсэн тохиолдолд таны өгсөн захиалга биелж арилжаа зогсон ашиг тань таны дансанд автоматаар шилжигдэнэ. Stop-loss Order – таны нээлттэй байгаа арилжаа (open position)-д алдагдлын хязгаар тогтоох багаж юм. Жишээ нь та өөрийн арилжаагаа өснө гэж тооцоолж байгаа ч болзошгүй тохиолдолд унавал -50 pip хүртэлх алдагдлыг хүлээхэд татгалзахгүй гэж урьдчилан зөвшөөрч байгааг тохируулна гэсэн үг юм. (эсвэл 1,2050-аас buy захиалга өгсөн бөгөөд өсөлгүй 50 pip унах буюу 1,2000 болвол тэр цэг миний алдагдлаа хүлээх эцсийн цэг болно гэж урьдчилан бүртгэж тэр ханшаа оруулна гэсэн үг юм) Limit Order болон Stop-loss Order-ийн тохиргоог заавал тогтсон зөрүүний тоо, ханшаар оруулах албагүй, харин та өөрийн хүссэн ханш болон зөрүүний pip-ээр тохируулан оруулж ч бас болдог. Мөн дээр өгүүлсэнтэй адилаар ашиг алдагдлынхаа хязгаарын ханшийг цуцлах өөрчлөх боломж бий. Limit Order болон Stop-loss Order гэсэн энэ 2 тохиргоог та одоогийн болон урьдчилан өгөх аль ч хэлбэрийн захиалгад ашиглаж болно. Хэрэв энэ тохиргоог ашиглаагүй бол та өөрөө арилжааны явцыг харж сахиж сууж байгаад алдагдал болон ашгаа авах тухайн цэгт очиход захиалгаа эцэслэн зогсоох команд өгнө. Үүнийг Close order гэж нэрлэдэг. Энэ захиалгаар та нээлттэй байгаа арилжаагаа зогсоох боломжтой. Нэг үгээр хэлбэл та авсан валютаа ашигтай болсон тохиолдолд зах зээлд буцаан зарах команд гэж ойлгож болно. Энэ нь арилжааг дуусгавар болголоо гэсэн үг юм. Та хэдийгээр арилжааны захиалга өгсөн ч тэрхүү захиалгаа дуусгавар болгох команд өгөхгүй тохиолдолд таны захиалгад хамаарах ашиг (алдагдал) танд шууд хамаарлагүй бөгөөд таны дансанд нэмэгдэж оролгүй байсаар байх болно. Тэрхүү ашигаа өөрийн дансанд оруулан авахыг баталгаажуулах команд бол захиалгыг эцэслэн дуусгавар болгох энэхүү команд юм. Тодруулга: Энэхүү хичээлүүд дээр хэрэглэгдэж буй үг хэллэгүүд нь форекс захын ажиллагааг дамжуулагч брокер байгууллагууд бүгд нэгэн ижил хэрэглэдэг гэж ойлгож болохгүй бөгөөд ихэнхдээ ашиглагддаг нэршлээр оруулсан болохыг анхааруулж байна. Ерөнхийдөө хичээлүүдээр заагдсан утгыг илэрхийлсэн ойролцоо үг нэршлийг ашигладаг юм. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье! Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Хүндэтгэсэн: “Mongolian Forex Center” 13:13 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |