Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Хичээл № 14. Арилжааны программ дээр хэрэглэгддэг хэрэглүүрүүд тэдгээрийн нэршил, зориулалтын тухай:

 

Арилжааны программ дээр хэрэглэгддэг хэрэглүүрүүд тэдгээрийн нэршил, зориулалтын тухай:

Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтэч үг хэллэгийн талаар бичих болно. 

            Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна.

Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана. Энэ нь таны захиалга буюу хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжаа, урьдчилсан захиалга зэргийн мэдээллүүдийг агуулна.

Оpen position - Нээлттэй арилжаа. Энэ нь таныг арилжаанд оролцоход хийсэн захиалгын хэмжээ, захиалгын дугаар, одоогийн ашиг алдагдлын хэмжээ, захиалгад оруулсан мөнгөн дүн зэргийн мэдээллийг агуулах бөгөөд зөвхөн одоогийн нээлттэй байгаа захиалгын мэдээллийг харуулна.

Closed position - Хаагдсан арилжаа. Энэ нь таны урьд өмнө нь хийгдэж дууссан арилжаануудын талаархи мэдээллийг агуулдаг хэсэг бөгөөд дансны тань хуулга гэж ойлгож болно. Тухайн арилжаануудын ашиг, алдагдал, цаг хугацаа, арилжааны төрөл, валютын төрөл гэх мэт бүх мэдээлэл орно. Энэ дотроо сүүлийн 30 хүртэл арилжааны мэдээллийг агуулдаг бөгөөд тохиргоо хийж 100 хүртэл ихэсгэж болдог.

Free margin (Usable margin) - Энэ нь таны баланс дахь мөнгөнөөсөө арилжаанд оруулсан мөнгөн дүнг хассан тоо бөгөөд дахин арилжаанд оруулж болох үлдэгдэл мөнгөний хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ энэхүү үлдэгдэл мөнгөө эрсдлийн нөөц мөнгө гэж гол төлөв тооцон ашигладаг. Учир нь таны арилжааны явцад ашиг орохоосоо өмнө алдагдалтай явагдаж байгаа үед тэрхүү алдагдлыг даах чадвар байх шаардлагатай бөгөөд тэр шаардлагыг энэхүү хэмжүүрээр хангадаг. Өөрөөр хэлбэл ашиг орох хүртэлх тухайн арилжааны амьсгалах орон зайны багтаамжийн хэмжээ гэж үздэг.

Мargin (Used margin) - Энэ нь таны арилжаанд зарцуулагдсан мөнгөний хэмжээг харуулдаг. Хэрэв та дахин арилжааны захиалга өгвөл энэхүү хэмжээ захиалгад зарцуулагдсан хэмжээгээр нэмэгдэх болно. 

Margin Call (Equity) - Эрсдлийн сангийн хэмжээний хязгаар. Энэ бол таны хийсэн арилжааны болзошгүй алдагдлын хэмжээг харуулдаг бөгөөдхязгаарын цэгт хүрсэн тохиолдолд дансыг тань хаах зорилготой зүйл юм. 

Тодруулан хэлбэл: Таны данс (account) чинь эрсдлийн нөөц хэмжээ(margin requirement)-д хүрэхгүй болсон тохиолдолд таны нээлттэй байгаа арилжаа (open position) шууд автоматаар хаагдаж, та алдагдал хүлээнэ гэсэн үг.

Яагаад вэ?

Та 100$ хэмжээтэй free margin буюу арилжаа хийх боломжит дансны үлдэгдэлтэй гэсэн жишээн дээр үзье. Та ийм үед нэг захиалга өгтөл таны данс шууд хасах pip буюу алдагдалтай эхэллээ, энэ байдал цааш үргэлжилсээр таны эрсдлийн нөөц хэмжээ (margin requirement) арилжааны хэлбэлзэх буюу амьсгалах орчин зайг өгөөгүй учраас та шууд 80-100% алдагдал хүлээж байгаа юм.

Жишээ 1:

Та 2,000$ standart account нээгээд (ухаан муутай алхам) 1 lot-р захиалга өглөө. 1,000$ margin. Таны usable margin (эрсдэл даах чадварыг хангах болоод дахин арилжаа хийх боломжит үлдэгдлийн хэмжээ) одоо 1.000$ үлдлээ. Ханш хүссэнээс тань эсрэг явсаар үргэлжлээд байх юм бол таныusable margin- аас хасагддаг тул таны алдагдал 1,000$ буюу usable margin –ны үлдэгдэл хэмжээтэй тэнцүү хэмжээний алдагдалд орох тухайн агшиндMargin Call ажиллаж таны нээлттэй байсан арилжааг автомат-аар зогсоон ялагдал хүлээлгэнэ.

Энэхүү хичээл дахин үргэлжилнэ... 


13:13 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax