Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Хичээл № 13. Арилжаанд оролцоход хэрэглэгдэх программ буюу платформын талаар:

 Олон улсын валютын биржийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд хэрхэн дамжуулдаг, оролцогчид хаагуур дамжуулан арилжаанд оролцдог вэ?

Энэхүү зах зээлийн үйл ажиллагааг дэлхийн томоохон төв биржүүдээр дамжуулан тасралтгүй явуулдаг гэдгийг бид мэдсэн. Харин тэдгээр төв биржүүд дээр явагдаж байгаа арилжааг оролцогчдод хүргэх, оролцогчдын захиалгыг хүлээн авч арилжаанд оролцуулахын тулд зориулалтын программ хангамжийг ашигладаг. Үүнийг бид арилжааны платформ гэж ойлгоно. 

Энэ нь интэрнэтээр дамжуулан хэрэглэгчдийг зах зээлтэй холбох хэрэгсэл бөгөөд энэхүү хэрэгслийг үйлдвэрлэгч, дамжуулагч гэж маш олон бие даасан олон улсын байгууллагууд байдаг. Тиймээс тэрхүү платформ нь гаргагч байгууллагуудаас хамаарч өөр өөр байх төдийгүй интэрнэтээр холбогдох аргачлалаасаа хамаарч харилцан адилгүй байна. Ихэнх платформууд нь оролцогчид өөрийн компьютер дээрээ татан авч суулгадаг бие даасан тусдаа программ байдаг бол зарим дамжуулагчдын платформ нь зөвхөн өөрийн байгууллагын вэбсайт дотроо байрлаж ажилладаг. 

Бид өөрийн орны хөрөнгийн бирж дээр жишээ татан тайлбарлах гэж үзье. Ямар нэгэн хувьцаа үнэт цаас худалдан авах болоод эргүүлэн худалдах шаардлага гарсан үедээ бид хөрөнгийн биржийн арилжаанд оролцогч брокерийн пүүсүүдийн аль нэгэнд хандан захиалгаа өгөхөөс гадна холбогдох дансанд мөнгөө тушаах, борлуулсан орлогоо татаж авах ажиллагааг бас өөрсдөө гүйцэтгэдэг. Бидний судлаад байгаа энэ зах зээл бол яг үүний нэг адил зарчмаар явагддаг боловч оролцогчдын захиалгыг дамжуулах явц нь технологийн хөгжлийг дагаад гардан гүйцэтгэх механик ажиллагаануудыг хурдан хялбар болгосон автоматжуулсан хувилбар нь гэж ойлгож болно.

Арилжааны платформ нь оролцогчдоос ирүүлж байгаа захиалгыг зах зээл рүү дамжуулах, тэдний хэлцлийг зах зээл дээр (олон улсын биржүүд дээр) дамжуулан гүйцэтгэх ажиллагааг явуулна.

Манай хөрөнгийн бирж дээр та арилжаа хийх захиалга өгсөн бол таны өмнөөс хөрөнгийн бирж дээр брокерийн байгууллага арилжаанд оролцож таны захиалгыг гүйцэтгэдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл форекс зах зээл дээр та арилжаа хийхдээ ямар нэгэн байгууллагаар дамжуулан арилжаанд оролцохгүйгээр өөрийн хүсэл санаачлагаар арилжаанд шууд оролцох боломжийг гагцхүү арилжааны платформ ашиглан гүйцэтгэдэг байна. Ялгаа нь гэвэл хөрөнгийн бирж дээр захиалгаа брокерийн байгууллагаар дамжуулдаг бол форекс бирж дээр зөвхөн арилжааны платформ ашиглан автоматаар дамжуулдагт байгаа юм. 

Платформ ашиглахын тулд та тухайн платформ дээр данс болон арилжаа хийхтэй холбоотой бусад мэдээллийг харуулдаг багажуудыг сайтар эзэмшиж чаддаг болсон байх шаардлагатай. Арилжаа дамжуулж буй платформууд нь өөр өөрийн онцлогоос хамаарч  төрөл бүрийн багажууд байрлуулсан байдаг ба тэдгээрийг зориулалтын дагуу янз бүрээр нэрлэдэг. Бид дараагийн хичээлүүдээрээ тэдгээр багажуудыг гол төлөв яаж нэрлэдэг, ямар зорилготой, яаж ашигладаг талаар дэлгэрэнгүй бичих болно. 

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

13:12 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax