Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Хичээл № 10. Дээд доод ханшийн зөрүү буюу SPREAD түүний талаар

          Энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдөр бид та бүхэнд дээд доод ханш буюуBid/Ask ханшийн хооронд байдаг зөрүү болох spread-ын тухай заах болно.

Bid/Ask ханшийн хооронд байдаг зөрүүг SPREAD гэж нэрлэнэ.

Энэхүү зөрүүний талаар бид "Нийтэд хариулах нь..." сэдэв дотор бага боловч ойлголт оруулсан байгаа. Түүнийг завандаа уншаарай. Одоо би доорх жишээн дээр  дэлгэрэнгүй тайлбарлая.

Зураг 3.

Зураг дээр GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449. Энэ ханшийн хувьд spread нь буюу ханшийн зөрүү нь 0,004 байна.
Энэ нь тухайн зах зээл дээр таны төлж буй зөрүүний төлбөр буюу цорын ганц татвар нь юм гэж ойлгож болно. Энэхүү зөрүүгээр Форекс зах зээл нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг гол хөшүүргээ болгодог байна.

Иймээс та арилжаанд оролцохдоо захиалга өгөх бүрд таны арилжаа эхлэх тэр мөчид spread нь буюу ханшийн зөрүүний алдагдлаас эхэлдэг. Жишээлбэл та дээрхи зураг дээр үзүүлсэн хослол дээр захиалга өгсөн гэж үзвэл 0,004 гэсэн зөрүүний алдагдалтайгаар арилжаа эхлэнэ.

Одоо маш анхааралтай уншаарай.

        Энэ тохиолдолд та Buy захиалга өгөхөд танд 1,7449 гэсэн Ask ханш үйлчлэх бөгөөд тухайн мөчид зах зээл дээрхи ханш 1,7445 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын ханшийг 1,7449 хүртэл өсөхийг хүлээж байж данс тань 0,00-ийн ашигтай болох бөгөөд ханш 1,7449-өөс дээш гарах мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм.

Харин та Sell захиалга өгсөн бол 1,7445 гэсэн Bid ханш үйлчлэх бөгөөд тухайн мөчид зах зээл дээрхи ханш 1,7449 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын ханшийг 1,7445 хүртэл унахыг хүлээж байж данс тань 0,00-ийн ашигтай болох бөгөөд ханш 1,7445-өөс доош орох мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм.

Энэ утгаараа та Форекс зах зээл дээр төлөх байсан татвараа төллөө гэж ойлгож болно. Харин таны өгсөн захиалга бодсон өсөлт уналтаас чинь эсрэгээр өөрчлөгдвөл ашиг биш алдагдал орж эхлэнэ. Энэ тохиолдолд та алдагдлаа улам бүр их болохоос өмнө эрсдлээс хамгаалж тухайн мөчид байгаа бага хэмжээний алдагдлыг хүлээн зөвшөөрч арилжаагаа зогсоох хэрэгтэй болно. Гэхдээ бас тухайн үед таны тооцоолсон нөхцөл байдал түр зуурын эсрэг байхыг үгүйсгэхгүй бөгөөд төдөлгүй буцаад ашиг орох чиглэл рүүгээ орж болно.

Тиймээс та энэхүү зах зээл дээр арилжаанд оролцохдоо ашиг олох захиалга өгөхөөсөө өмнө захиалгын төрлөө маш зөв сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та тухайн ханш дээшээ өсөх үү, доошоо унах уу гэдэг талаас нь урьдчилан сайн тооцоолох ёстой юм.

Захиалгаас ашиг олохын мөн чанар нь захиалга өгөхөд байдаг...

Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Сурлагын өндөр амжилт хүсэн хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

13:10 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд



:-)
 
xaax