Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох |
Хичээл № 11. Margin Trading буюу Зээлийн арилжаа, түүний тухайШинэ хичээл маань Margin Trading буюу Зээлийн арилжаа-ны талаар өгүүлэх юм.Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход маш их хэмжээний мөнгө шаардагдана хэмээн ихэнх хүмүүс боддог. Энэ зах дээр арилжаанд оролцоход бидэнд доод тал нь 10-200 ам.доллар байхад болно. Мэдээж үүнээс ч их байхыг хориглоогүй. Дансаа нээхэд шаардагдах дээрх хэмжээний мөнгийг зах зээл дээрх өөрийн дансанд байршуулах бөгөөд энэ нь таныг арилжаанд оролцох эрх авах баталгааны мөнгө болох юм. Үүнийг Diposit гэж ч хэлдэг. Энэхүү баталгааг байршуулснаар та тухайн мөнгөөрөө 1-1000 дахин хямдруулсан ханшаар арилжаанд оролцох эрхтэй боллоо гэж ойлгож болно. Энэ нь өөрөө танд хөнгөлөлттэй арилжаа хийх эрх буюу Margin Trading олгож байна гэсэн үг юм. Арилжаанд оролцохын тулд дээр хэлсэн байршуулах мөнгөний доод хэмжээ болон левэриж хэмжээ зэрэг нь форекс зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч байгууллагуудаас тогтоодог учир тэдний онцлогоос хамаарч өөр өөр байдаг байна. Нэгэн жишээ татаж дэлгэрэнгүй тайлбарлая! Анх арилжааны данс нээлгэхээр AVAFX гэдэг компанид бүртгүүлсэн гэж тооцъё! Тус байгууллага нь танд ханшид ноогдох үнийг 200 дахин хөнгөлөх боломж олгодог. Арилжааны дансанд байршуулах мөнгөний доод хэмжээ 100,0 ам.доллар (100,0 евро) байдаг. Энэ журмаар та 100,0 ам.доллар байршуулсан бол та зах зээл дээр 20,000 ам.долларын хэмжээний арилжааг 200 дахин хямдруулсан үнээр буюу 100,0 ам.доллар-р хийх боломжтой болж байна гэсэн үг. Энэ мөнгө нь таны арилжаа хийх гэж буй дэлгэц дээр чинь харагдахгүй ч арилжааны захиалга хийхэд энэ зарчмаар тооцогддог. Өөрөөр хэлбэл та нефть худалдан авах боллоо гэхэд худалдан авах доод хэмжээ нь 2,000 ам доллар байна. Иймээс та 2,000 ам.долларын арилжааны захиалга өгөхөд танаас 10 ам.доллар зарцуулагдана. Яагаад энд доод хэмжээ гэж бичээд байгаа вэ гэвэл: форекс зах зээл маань арилжаанд оролцож байгаа бүх л нэгжүүдэд багцын хэмжээг тогтоосон байдаг. Үүнийг Lot буюу багц гэж нэрлэдэг. За ингээд энэхүү хичээл маань өндөрлөж байна. Та бүхэн хичээлтэй холбогдсон аливаа асуултаа сэтгэгдлээр үлдээнэ биз дээ. Хэрэв танд ойлгомжгүй байгаа асуудал байвал анхнаас нь сайтар лавлаж мэдэж авахыг хичээгээрэй. Яагаад гэвэл дараа дараачийн хичээлүүдэд өмнө орсон хичээлүүд дээр өгүүлсэн үг хэллэг, зарчим цөм мөрдөгдөх юм. Дараагийн хичээлээр бид арилжаанд мөрдөгддөг (Lot) багц болон түүний тухай мэдэж авах болно. Хичээнгүйлэн суралцаж буй танд дахин амжилт хүсье! Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center" 13:11 - 2015-04-20 - Сэтгэгдэл бичих |
Тухай: “Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2) - Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1) - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/ - AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/ - Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж - Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал) - Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл) - Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: - Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар: - Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн... - Хичээл № 23-ын үргэлжлэл... - Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт... - Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... - Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд... Найзууд |