Бие дааж ФОРЕКС зах зээлд оролцох

Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)

Бичсэн Заавар
 За бид дансныхаа асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн тул одоо дансандаа мөнгөө оруулахыг сурах хэрэгтэй. Та өөрийн сайтаар нэвтрэн орсны дараа сайтын хамгийн дээд хэсэгт байгаа үндсэн цэсэн дотроос Deposit гэсэн цэсийг даран ороход дараах зураг дээрхи хуудас гарч ирнэ.

Арилжааны дансандаа мөнгө байршуулахад эдгээр мөнгөн гүйлгээний системүүдийг алийг нь ч ашиглах боломжтой юм. Эдгээр дотроос бид сонголт хийх хэрэгтэй бөгөөд мэдээж бидэнд хамгийн боломжтой нь виза картаар төлбөр хийх систем нь тохирч байна. Иймд бид юуны түрүүнд энэ системийг сонгох нь гарцаагүй. Гэсэн хэдий ч энэ системийг сонгоод мө...

16:02 - 2015-04-20

Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)

Бичсэн Заавар
 Энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр бид өмнөх заавраа үргэлжлүүлэн тайлбарлан оруулж байна. Бид нэгэнт шинэ данстай болсон байгаа тул арилжаа хийх программ татах, сайт руугаа дахин дахин нэврэхийн тулд хэрхэн нэвтрэх гэхчилэн ялгаатай зүйлсийг мэдэх болно. Энэ бүхнээс өмнө бид бүртгүүлсэн хувийн бүртгэлээ баталгаажуулах ажиллагааг гүйцэтгэх хэрэгтэй.

Мэдээж та бид өмнө нь нэгэнт бүртгүүлээд дансаа нээгээд авсан учир одоо тухайн дансныхаа бүртгэл рүү нэвтрэн орохын тулд дээрх зураг дээр харуулсан LOGIN TO ACCOUNT гэсэн товч дээр даран нэвтэрнэ. Өмнөх зааварчилгаан дээр харуулснаар хуучин хэрэглэгчий...

16:01 - 2015-04-20

Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)

Бичсэн Заавар
 Хүндэт уншигч та бүхэнд энэ өрийн мэнд хүргэе.

Өнөөдрийн зөвлөмжөөрөө олон хүний хүсэн хүлээж байсан арилжааны платформыг танилцуулж, түүнийг хэрхэн татаж авах, түүний өмнө харилцагч брокер байгууллагадаа хэрхэн бүртгүүлэх, хэрхэн мөнгөө цэнэглэх, мөн олсон ашигаа хэрхэн татаж авах зэрэг чухал чухал мэдээллүүдийг зурагт тайлбартайгаар хүргэх гэж байна. 

Бид өмнө нь LITE FOREX - META4 платформыг мэддэг, түүгээр дамжуулан арилжаанд оролцдог хуучин харилцагчдаас гадна шинээр сонирхож буй харилцагчдын аль аль нь тус байгууллагын вэб сайтын шинэчлэлттэй холбоотойгоор бүртгэлээ шинээр хийлгэн баталга...

16:01 - 2015-04-20

AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/

Бичсэн Заавар
 AvaTrader платформ дээр арилжаа хийх зааварчилгаа

Таны бүртгэл идэвхижсэний дараа та хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан Ava-гийн сайт руу нэвтрэн ороод AvaTrader буюу арилжааны платформыг татаж авч компьютертээ суулгах хэрэгтэй. 

Эсвэл эндээс AvaTrader платформыг татаад авч болно 

Суулгасныхаа дараа буюу хэрэв суулгасан байгаа бол AvaTrader-ийг ажиллуулахад user name болон нууц үг асууна. Энд та түрүүнд бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан орно.

Харин Account type гэсэн дээр нь хэрвээ та жинхэнэ данс нээсэн бол Real, дадлагын данс нээсэн бол Demo гэсэн сонголтыг тааруулаарай...

16:00 - 2015-04-20

AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/

Бичсэн Заавар
 Сайн байцгаана уу, хүндэт уншигчдаа?

Бид өнөөдөр та бүхэндээ AVAFX брокер дээр хэрхэн данс нээх дэлгэрэнгүй зааварчилгаа өгөх гэж байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд дадлагын данс нээн ажиллах заавар зөвлөмжийг өгөх бөгөөд дараагийн бичлэгээрээ арилжааны бодит данс нээх талаар оруулах болно.

Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай.

15:59 - 2015-04-20

Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж

Бичсэн Заавар
 Эрхэм уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

Өнөөдөр бид зарим нэгэн тодруулга заавар өгөхөөр шийдвэрллээ. 

Юуны өмнө бидний явуулж байгаа хичээл зөвлөмжүүд зарим нэгэнд нь хэрэг болж байгаад баяртай байна. Та бүхэнд энэхүү зах зээл дээр бие даанажиллаж сурахад шаардлагатай бүхнийг блогоороо дамжуулан заах гэж ихэд хичээж байгаа ч зарим нэгэн зүйл дээр бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Гэсэн хэдий ч аль болох элдэв төвөг чирэгдэлгүйгээр ажиллах нөхцөл боломжийн талаар байнга судлан ажиллаж байгаагаа илэрхийлмээр байна.

Манайд ирж буй зарим нэгэн сэтгэгдлү...

15:58 - 2015-04-20

Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)

Бичсэн Заавар
 

Мэргэн уншигч та бүхэндээ энэ өдрийн түмэн амгаланг эрье!

Бид өмнөх цувралуудаараа арилжаанд оролцохын өмнө мөнгөний урсгалаа хэрхэн тохируулах, түүнийг яаж ашиглах талаар зөвлөж байсан. Өнөөдөр бид та бүхэнд арилжааны данс хэрхэн нээх, хэрхэн сонгох талаар зөвлөмжүүдээ эхлэх гэж байгаадаа баяртай байна. Хэдийгээр өнөөдөр дэлхийн хэмжээнд энэхүү том зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч байгууллагууд олон олноороо байдаг ч тэдгээрийн дундаас өөрт хэрэгтэй, ашиг олох магадлал өндөр, эрсдлийн хувьд аль болох бага байх нөхцлийг бүрдүүлсэн байгууллагыг сонгох нь чухал байдаг.

Тэр бүр тэдгээр олон б...

15:57 - 2015-04-20

Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)

Бичсэн Заавар
 Сайн байна уу, эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье! 

 Бид өмнөх зөвлөмжөөрөө олон улсын интэрнэт гүйлгээний системийг хэрхэн ашиглах талаар өгүүлсэн ч хэрхэн дансаа нээлгэх болоод ямар ямар зүйлс дээр анхаарах юуг мэдэж байвал зохих талаар нэмж оруулах шаардлагатай болохыг мэргэн уншигч та бүхнээс олж мэдлээ. Иймээс энэ удаа гол зүйлсийг нэмж оруулахаар шийдвэрлэлээ.

Юуны өмнө бид энэ системд бүртгүүлэхдээ хамгийн гол олон улсын банк санхүүгийн гүйлгээний үйл ажиллагаанд оролцох гэж байгаа гэдгээ сайтар бодож аливаа үйлдлийг маш хянамгай үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай.

Хэрэв та ө...

15:57 - 2015-04-20

Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:

Бичсэн Заавар
Энэ өдрөөс эхлээд бид бүхэн арилжаанд оролцохдоо хэрхэн мөнгөө байршуулах, ямар карт, ямар дансаар дамжуулж болох, өөр ямар ямар арга боломжууд байдаг тухай болоод дамжуaулагч брокер байгууллагуудын талаар цуварлаар танилцуулахаар боллоо.

Юуны өмнө бид уг арилжаанд оролцож эхлэхээсээ өмнө мөнгөний урсгалаа хэрхэн зохицуулах талаар сайтар судлан мэдсэн байх шаардлагатай. Манай иргэд ер нь ямар ямар замаар арилжааны дансандаа хөрөнгө байршуулдаг, ямар замаар олсон ашиг орлогоо татаж авдаг талаар эхлээд жаахан сонирхоё! 

Энэ асуудлын хувьд мэдээж олон боломж байгаа. Зарим нь олон улсын картаар дамж...

15:54 - 2015-04-20

Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:

 

Өнөөдрийн хичээл.

Форекс зах зээл дээр бид дан ганц валютын арилжаа хийхээс гадна үнэт цаас хувьцаа болоод алт, мөнгө, нефть зэргийн арилжаанд оролцож болдог талаар өмнөх хичээлүүд дээрээ дурьдаж байсан бол өнөөдөр та бүхэндээ зориулж уг зах зээл дээр тэдгээрийн товчилсон нэр болоод хэрэглээнд ашиглагддаг хэллэг буюу хэвшмэл нэрсийн талаар танилцуулахыг зорилоо.  

Symbol Guide

SymbolCurrency PairTrading Terminology
EUR/USDEuro / US Dollar"Euro"
USD/JPYUS Dollar / Japanese Yen"Dollar Yen"
USD/CHFUS Dollar / Swiss Franc"Dollar Swiss", or "Swissy"
GBP/USDBritish Pound / US Dollar"Cable"
USD/CADUS Dollar...

13:21 - 2015-04-20

Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

 Форекс хэмээх энэ хүйтэн ертөнцтэй нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлалгүйгээр хүссэн хүн болгон харьцаж болно. Форексийг яагаад хүйтэн ертөнц гэж хэлээд байгаа тухай та гайхаж байж болох юм.

Хүн энэ амьдралдаа өөрийн буруу хийсэн үйлдлүүдээсээ болж олон олон саад бэрхшээлтэй учирч тэр бүгдийг найз нөхөд, лам хуварга, засал ном, танил тал, арын хаалга, авилга, хээл хахууль, магадгүй бүүр муу аргаар ч даван туулдаг байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл Форекст дээрхи аргууд, хэрэглүүрүүд 0,00001 хувь ч хэрэг болдоггүй болохоор л хүйтэн ертөнц гэж нэрлэсэн юм. Тиймээс энэ ертөнцөд өөрөө өөрийгөө у...

13:21 - 2015-04-20

Хичээл № 23-ын үргэлжлэл...

 

Энэ өдрийн мэндийг хүргэе! Бид өмнөх хичээлээр мэдрэгчийн талаар тоймлон хүргэсэн бөгөөд энэ удаа арай дэлгэрэнгүй өгүүлэх гэж байна. Өмнө хэлсэнчилэн мэдрэгчүүд маань зорилго агуулгаараа дараах байдлаар хуваарилагддаг байна.

Гэхдээ энэ хуваарилалт нь мөн л дамжуулагч платформ болон байгууллагуудаас гаргадаг өөр өөр ангилалууд ч байдаг. Хэдийгээр эдгээрийг зориулалтын дагуу ангилж байгаа ч зохиогчид болоод гаргасан байгууллагууд нь чиглэл зориулалтынх нь хувьд зарим нэг нь дагнан гаргадаг бол зарим хэсэг нь бүх чиглэлд зохицуулан гаргадаг ч байдаг байна.

За ингээд доор зарим нэгэн ангилалаар ха...

13:20 - 2015-04-20

Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...

 Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид индикаторуудын талаар бичих болно. Форексийн зах зээл дээр арилжаанд оролцоход бид их олон төрлийн багаж хэрэгслийг ашиглахаас гадна мэдээлэл, шинжилгээний талаар байнгын хангамжаар хангагдах шаардлагатай байдаг. Эдгээрийн ихэнх нь арилжааны платформууд дотор байрлаж байдаг ба ашиглаж байгаа платформоос шалтгаалж тэдгээрийн талаархи мэдээллүүд нь их бага янз бүр байдаг. Ерөнхийдөө эдгээрийг агуулга зориулалтынх нь хувьд ангилан төрөлжүүлдэг бөгөөд тэдгээрийн дотор ихэнх төлөв ашиглагддаг мэдээллэгчүүдийг платформууд өөртөө агуулсан байдаг гэж ойлгож ...

13:19 - 2015-04-20

Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...

 Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бид өмнө үзсэн хичээлийн төгсгөлд амласан ёсоор Форекс ертөнцийн алдартнуудын заримаас бичих гэж байна.

Ralph Nelson Elliott болон Эллиотын давалгааны зарчим

Энэ хүний талаар инжинерийн боловсрол эзэмшсэн хүн болгон мэддэг билээ. Гэхдээ бид өнөөдөр энэ хүний түүх намтрын талаар биш форекс ертөнцөд оруулсан хувь нэмэр, алдарт нээлтийн талаар өгүүлэх гэж байна. 

Ralph Nelson Elliot нь 1871 оны 7 сарын 28-ны өдөр Техас мужийн Канзаст төрсөн. Тэрээр инжинерийн боловсрол эзэмшсэн бөгөөд 1930-аад оны эхээр хөрөнгийн биржийн ханшийн үзүүлэлтүүдэд судалгаа шинжил...

13:18 - 2015-04-20

Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

 Энэ өдрийн мэнд хүргье!

Өнөөдрийн хичээлээрээ бид өмнөх хичээлээс үндэслэн ханшийн дээд болон доод цэгүүдийг болон өсөлт уналтын бүсүүдийг олж тогтоогоод тэдгээрийг дараагийн давталттай холбон шугам татсанаар бид тухайн арилжааны явц өсөөлттэй эсвэл уналттай байгааг мэдэхээс гадна хэр үргэлжлэх, цаашид ханш эсрэг зүгтээ эргэх мөч ойртож байгаа эсэхийг мэдрэх боломжууд олгож байдаг гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй.

Тэгэхээр одоо бид дээд доод цэгийн талаар сайн мэдэх тул харин тэдгээрийн бүс (zone) гэдэг талаар эхлээд үзье. (зураг 1)

зураг 1

Бид энэ зураг дээр өсөлт уналтын цэгүүд болон тэдгээри...

13:18 - 2015-04-20

Хичээл № 20. Support болон Resistance, түүнийг ашиглах нь...

 Support Resistance гэдэг нь аль нэгэн трэндийн хязгаарууд гэсэн ерөнхий утгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг судалгаа гаргадаг компаниудын нэрээр нэрлэхээс гадна тухайн үеийн графикийн нэршлүүдтэй холбон тайлбарласан ч байдаг.

Энэ зураг дээр байгаагаар үзвэл ханшийн өсөлттэй явагдаж байгаа маркет буюу bull market гэж үзнэ. Энэ тохиолдолд Support Resistance- ийн үндсэн хууль болох resistance юм уу support – ийн шугам дээр хүрээд ханш эсрэг тийшээ явна гэсэн ерөнхий утгатай ойлголт гэж болно. Ханшийн уналтын хязгаарыг support  (зураг 1) гэх бөгөөд өсөлтийн хязгаарыг resistance (зураг 2) гэнэ. Эдгээр...

13:16 - 2015-04-20

Хичээл № 19. Лантуу буюу Hammer, Hangin man

 

зураг 1.

Бид Hammer, Hangin man гэж нэрлэгддэг лааг лантуу хэмээн нэрлэж болох юм. Үүнийг хэлбэрийнх нь хувьд ийн нэрлэх нь амар болов уу. (зураг 1) Арилжааны явцад лантуу үүсэхэд трэнд эсрэг тийш үүсч магадгүй гэсэн дохио гэж ойлгож болно. Арилжааны график дээр хэрхэн харагддагийг доорх зургаас сайтар ажиглаж аваарай. (зураг 2)

зураг 2.

 Зураг дээрээс харахад ханш уналттай явж байгаад бух лантуу (Hammer) гарч ирсэн байгаа бөгөөд үүний дараагаас өссөн байна. Энэ нь баавгайн хүч эрс суларч эсрэгээр бух хүч түрэн орж ирж буйг илтгэнэ. Ингэснээр бух хүчтэйгээр ханшийг өсгөсөн байна. Тэгвэл зургийн ...

13:16 - 2015-04-20

Хичээл № 18. Candlestick буюу лаан графикийн хэлбэрүүд, арилжаанд хэрхэн ашиглах...

 Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! 

Өнөөдрийн хичээлээр өмнөх хичээл дээр үзсэн графикууд дотроос хамгийн их ашиглагддаг, бас хамгийн их мэдээллийг агуулж чаддаг лаан графикийн хэлбэрүүд болоод тэдгээрийн үр дүн, арилжаанд хэрхэн ашиглаж болох талаар заах болно.

зураг 1. 

Бидний явуулж байгаа энэхүү сургалтууд нь зохион байгуулагч бидний өөрсдийн олж судалсан, орчуулж мэдсэн зүйлсүүдийг нэгтгэн монгол хэлбэрт хөрвүүлэн оруулж байгаа тул энэ бүхэнд зарим нэг алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Та бүхэн үүнийг зөв талаас нь бодолцохыг хүсч байгаагаа үүгээр илэрхийлье!

Өнөөдрийн хич...

13:15 - 2015-04-20

Хичээл № 17. CHART – График ба түүний төрөл, унших аргачлал:..

 

Бид график уншиж сурахын өмнө арилжааны зах зээл дээр нээлтийн ханш, хаалтын ханшийг хэрхэн тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болсон байх хэрэгтэй. Мэдээллийн сувгуудаар ханшийн мэдээг зарлахдаа тухайн өдрийн арилжааны эхэнд нээгдэх үед эхэлсэн ханштай уялдуулан мэдээлдэг билээ. Энэ нь тухайн өдрийн нээлтийн ханш болдог. Харин тухайн өдрийн арилжааны төгсгөлд хамгийн сүүлд төгсгөсөн ханшийг хаалтын ханш гэнэ. Бид өдрийн хувьд ханшийг нээлтийн болон хаалтын ханш хэмээн ялган мэдсэн ч энэ зарчмын дагуу цаг хугацааны хувьд өдрийн, 7 хоногийн, сарын, улирлын жилийн гэж ханшийг бас тогтоон г...

13:15 - 2015-04-20

Хичээл № 16. Суурь шинжилгээ ба техник шинжилгээ, судалгаа (Fundamental & Technical)

  Fundamental шинжилгээ                           Technical шинжилгээ

Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход бид юуны түрүүнд ханшийн талаархи судалгаа шинжилгээ хийж өөрийн гэсэн дүгнэлт гаргасны эцэст өсөх унах аль хувилбар дээр арилжаанд оролцохоо шийдэх хэрэгтэй болдог. Үүнийг мэдэхгүйгээр таамгаар буюу төсөөллөөр хэрхэвч арилжаанд оролцож болохгүй. Бид энэ талаар ерөнхий ойлголттой байх нь зайлшгүй бөгөөд тэрхүү чухал судалгаа шинжилгээг гаргадаг мэргэжлийн маш олон байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагууд нь шинжилгээний дүнгээ нийтэд мэдээлж байдаг. Энэхүү судалгааг дотор нь хоёр тө...

13:14 - 2015-04-20

Хичээл № 15. Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай: (үргэлжлэл)

          Манай сургалтыг шамдан үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье!

Өнөөдрийн хичээлээр өмнө үзсэн 15 дугаар хичээлийн үргэлжлэлийг бичих болно. За ингээд хичээлдээ оръё!

Арилжаа хийхийн тулд бид арилжааны захиалга өгдөг. Захиалгын төрөл буюу Buy/Sell –ээс гадна захиалгыг:

тухайн үеийн ханшинд тулгуурлаж өгөх,

урьдчилж захиалга өгөх

гэсэн хэлбэрүүд бас байдаг. Мөн түүнчлэн өгөгдсөн захиалгадаа алдагдал хүлээх цэг, ашиг авах хязгаар зэргийг оруулж бас болдог.

Market Order – Одоо цагийн захиалга. Энэ нь та арилжааны тухайн үеийн ханшаар захиалга өгөхөд хэрэглэдэг команд юм. EUR/USD од...

13:13 - 2015-04-20

Хичээл № 14. Арилжааны программ дээр хэрэглэгддэг хэрэглүүрүүд тэдгээрийн нэршил, зориулалтын тухай:

 

Арилжааны программ дээр хэрэглэгддэг хэрэглүүрүүд тэдгээрийн нэршил, зориулалтын тухай:

Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтэч үг хэллэгийн талаар бичих болно. 

            Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна.

Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана. Энэ нь таны захиалга буюу хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжа...

13:13 - 2015-04-20

Хичээл № 13. Арилжаанд оролцоход хэрэглэгдэх программ буюу платформын талаар:

 Олон улсын валютын биржийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд хэрхэн дамжуулдаг, оролцогчид хаагуур дамжуулан арилжаанд оролцдог вэ?

Энэхүү зах зээлийн үйл ажиллагааг дэлхийн томоохон төв биржүүдээр дамжуулан тасралтгүй явуулдаг гэдгийг бид мэдсэн. Харин тэдгээр төв биржүүд дээр явагдаж байгаа арилжааг оролцогчдод хүргэх, оролцогчдын захиалгыг хүлээн авч арилжаанд оролцуулахын тулд зориулалтын программ хангамжийг ашигладаг. Үүнийг бид арилжааны платформ гэж ойлгоно. 

Энэ нь интэрнэтээр дамжуулан хэрэглэгчдийг зах зээлтэй холбох хэрэгсэл бөгөөд энэхүү хэрэгслийг үйлдвэрлэгч, дамжуулагч гэж маш олон бие...

13:12 - 2015-04-20

Хичээл № 12. Арилжааны ханшийн зөрүүг тоолохын тулд хэрэглэгдэх нэгж буюу Pip гэж юу вэ?

 

Арилжаа хийх үед оролцож байгаа хэн боловч нийтээр дагаж нэрлэдэг цөөнгүй үг хэллэг байдгын нэг бол PIP юм. Үүнийг бид өөр өөринхөөрөө зөрүү, нэгж, бутархай гэх мэтээр яаж ч нэрлэж болох бөгөөд форекс бирж дээр бүгд PIP гэсэн ганцхан ухагдахуунд захирагдана. 

За тэгвэл Pip-ийг хаана хэрэглэдэг түүнийг яаж тоолох вэ? 

Жишээ авч үзье: EUR/USD 1.2250 гэсэн ханшаас 1.2251 гэсэн ханш хүртэл хэлбэлзэв. Энэ нь 1 pip өссөн гэж тооцогдоно. Pip-ээрээ та олсон ашиг алдагдлаа тооцох учиртай юм. Хэрэв хасах pip-тэй явж байгаа бол та алдагдалтай байна харин нэмэх pip-тэй байвал та ашигтай байна гэсэн үг.

Тэгв...

13:11 - 2015-04-20

Хичээл № 11. Margin Trading буюу Зээлийн арилжаа, түүний тухай

 Шинэ хичээл маань Margin Trading буюу Зээлийн арилжаа-ны талаар өгүүлэх юм. 

Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход маш их хэмжээний мөнгө шаардагдана хэмээн ихэнх хүмүүс боддог. Энэ зах дээр арилжаанд оролцоход бидэнд доод тал нь 10-200 ам.доллар байхад болно. Мэдээж үүнээс ч их байхыг хориглоогүй. Дансаа нээхэд шаардагдах дээрх хэмжээний мөнгийг зах зээл дээрх өөрийн дансанд байршуулах бөгөөд энэ нь таныг арилжаанд оролцох эрх авах баталгааны мөнгө болох юм. Үүнийг Diposit гэж ч хэлдэг. Энэхүү баталгааг байршуулснаар та тухайн мөнгөөрөө 1-1000 дахин хямдруулсан ханшаар арилжаанд оролцох эр...

13:11 - 2015-04-20

Тухай:
“Forex center of Mongolia” төв нь Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
- Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
- AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
- Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
- Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
- Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
- Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
- Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:
- Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...
- Хичээл № 23-ын үргэлжлэл...
- Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...
- Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...
- Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Найзууд